x

Кирсти Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй, анхны африк гаралтай ерөнхийлөгч боллоо

Олимпийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. Зимбабве улсын Спортын сайд, усанд сэлэлтийн Олимпийн хошой аварга Кирсти Ковентри Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож, анхны эмэгтэй, анхны африк гаралтай удирдагч боллоо. Тэрээр 2025 оны зургаадугаар сарын 24-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

Сонгуульд нийт долоон нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Ковентри эхний шатанд 50+1 санал авч ялалт байгуулсан байна. Бусад нэр дэвшигчид, тэр дундаа Хуан Антонио Самаранч бага, Себастьян Коу зэрэг туршлагатай өрсөлдөгчид нь санал хураалтын техникийн саатал, дэмжлэгийн хомс байдлаас болж ялагдал хүлээжээ.

Ковентри 2013 оноос хойш ОУОХ-ын тамирчдын комисст, 2023 оноос гүйцэтгэх хороонд багтан ажиллаж байсан бөгөөд олон улсын спортын байгууллагуудад өргөн туршлагатай нэгэн. Тэрбээр мөн WADA-гийн тамирчдын комисс, Серфингийн олон улсын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

“Асар их нэр төрийн хэрэг” хэмээн мэдэгдэв

Сонгогдсоны дараа Ковентри “Есөн настай охин байхдаа энэ индэр дээрээс Олимпийн хөдөлгөөнийг удирдана гэж төсөөлж байгаагүй. Энэ бол нэр төрийн хэрэг. Би та бүхний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тууштай ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.

ОУОХ сүүлийн 10 жилд санхүүгийн хувьд 7.7 тэрбум ам.долларын өсөлттэй, 2036-2044 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах сонирхолтой олон хотуудтай гэрээ хийсэн нь тогтвортой удирдлагыг шаардсан нөхцөл байсныг зарим ажиглагч онцолж байна.

Оросын тал найдлага тээж эхэллээ

ОУОХ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Ковентрид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахилгаан илгээж баяр хүргэсэн бөгөөд “таны туршлага, нэр хүнд олимпийн үзэл санааг бодит ажил хэрэг болгоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж дурдсан байна.

Оросын спортын сайд Михаил Дегтярёв мөн талархал илэрхийлж, шинэ удирдлага дор Орос улс Олимпийн тавцанд эргэн ирнэ гэсэн итгэл найдвар байгааг онцолсон юм. Ковентри нь өмнөх ерөнхийлөгч Томас Бахын багийн хүн хэмээн дүгнэж байгаа ч түүний удирдлагын үед Оросын багуудын оролцоо, хоригийн асуудалд өөрчлөлт гарна гэж найдаж байна.

ОУОХ-ны ес дэх ерөнхийлөгч Томас Бах 2013 оноос хойш 12 жил тус байгууллагыг удирдсан бол одоо хүндэт ерөнхийлөгчийн статустайгаар үлдэж байна.

Эх сурвалж: Iz.ru, REUTERS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 2 цаг 37 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 2 цаг 38 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 2 цаг 39 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 2 цаг 51 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 2 цаг 55 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 5 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 4 цаг 41 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 4 цаг 45 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 6 цаг 49 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 6 цаг 53 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 6 цаг 55 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 6 цаг 59 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 7 цаг 5 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 7 цаг 10 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 8 цаг 32 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 8 цаг 39 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 9 цаг 4 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 9 цаг 6 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 9 цаг 7 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 9 цаг 28 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top