Архангай аймгийн Тариат суманд орших Хоргын тогоо руу БНСУ-ын иргэн ютүбер бүсгүй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хоргын тогоо руу БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн. Талийгаач манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ.
Талийгаач бүсгүй 20 гаруй настай, БНСУ-ын иргэн 31 настай, 89.4к дагагчтай Youtuber Шин Ен байсан ба зураг авч байх үед нь гэнэт хүчтэй салхи шуурсны улмаас тэнцвэрээ алдаж, Хоргын тогоо руу унаж амиа алдсан байна.