x

М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв

Италийн Монза хотод ням гарагт болсон “Формула-1” ангиллын авто уралдааны Гран-Прид Нидерландын уралдаанч Макс Ферстаппен түрүүлснээр энэ улирлын гурав дахь ялалтаа авчээ.

Харин Британийн Ландо Норрис уг тэмцээний дараа “Формула-1”-гийн нисгэгчдийн чансаан дахь оноогоо өсгөсөн байна.

Эхний байрлалаас гараанаас гарсан М.Ферстаппен эхний тойрогт гүйцэгдсэн боловч дөрөвдүгээр тойргоос дахин тэргүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй хошуучилсаар Л.Норрисоос 19 секундийн өмнө барианд оржээ. Харин О.Пиастри гуравдугаар байр эзэлсэн байна.

“Өнөөдөр бидний хувьд гайхалтай өдөр байлаа. Нэгдүгээр тойрогт жаахан азгүйтсэн ч түүнээс хойш бид ниссэн. Машин үнэхээр сайн байсан. Багийнхан маань бүгдээрээ гайхалтай сайн ажиллалаа” гэж М.Ферстаппен уралдааны дараа ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Энэхүү гарааны дараах байдлаар, О.Пиастри 324 оноотойгоор нисгэгчдийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа боловч хоёрдугаарт бичигдэж буй Л.Норрис /293/ онооны зөрүүгээ гурваар багасгаснаар 31 онооны зөрүүтэй болжээ. Харин М.Ферстаппен /230/ жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.

2025 оны улирал дуусахад найман Гран-При үлдээд буй энэ үед зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Макларен” баг /617/ тэргүүлсэн хэвээр байгаа бол “Феррари” /280/, “Мерседес” /260/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

2025 оны “Формула-1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн гараа Азербайжаны нийслэл Баку хотноо есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 44 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 57 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 1 цаг 8 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 15 цаг 1 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 15 цаг 2 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 15 цаг 4 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 15 цаг 5 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 15 цаг 5 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 15 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 15 цаг 8 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 15 цаг 8 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 15 цаг 9 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 15 цаг 10 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 15 цаг 11 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 15 цаг 14 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 18 цаг 21 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 18 цаг 38 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 39 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 41 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 44 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top