x

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг өглөө.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 87.4 хувьтай байна. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3в магистраль шугамыг засварлах ажлыг өнгөрсөн 8 дугаар сард эхлүүлсэн. Уг шугамын ажлыг энэ сарын 15-нд дуусгана. Мөн “Энергио тех сервис” ХХК-ийн гүйцэтгэж буй 25 дугаар эмийн сангаас Хатанбаатар Магсаржавын гудамж хүртэл 11 Г, Д магистраль шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил нийт 65 хувьтай үргэлжилж байна. Улаанбаатар хотын оргил ачаалал 2025 оны 1 дүгээр сары 14-нд 1078 МВт болж, өнгөрсөн оны өвлийн оргил ачаалалтай харьцуулахад 20 МВт буюу 1.9 хувиар аар өсжээ. Цаашид цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг жил бүр 6-7 хувиар нэмэгдэхээр урьдчилан тооцоо гарсан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 87.5 хувийн гүйцэтгэлтэй байна. НЭМГ-аас нийт 92 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 78 арга хэмжээ дуусаж, 14 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж давс, бодис нөөцлөх ажлаа шуурхай зохион байгуулж ажиллах,
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 9Б төв шугамыг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлж, халаалтын улирал эхлэхээс өмнө буюу дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан ашиглалтад оруулах,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох журмын дагуу арга хэмжээ авах,
  • Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн нэгдсэн мэдээлэл бүхий цахим системийг хүлээн авч, техник, технологийн болон хүний нөөцийн бэлэн байдлыг хангуулж, системийг тогтвортой ажиллуулах зэрэг үүрэг өглөө.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 11 цаг 14 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 11 цаг 15 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 11 цаг 16 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 11 цаг 19 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 11 цаг 21 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 11 цаг 23 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 11 цаг 30 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 11 цаг 32 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 33 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 13 цаг 1 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 13 цаг 27 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 13 цаг 28 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 13 цаг 30 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 13 цаг 31 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 13 цаг 33 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 13 цаг 36 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 13 цаг 38 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 13 цаг 38 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 13 цаг 39 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 39 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top