x

2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 338 барилга, байгууламжийг ашиглалтад оруулжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1,320 төсөл, арга хэмжээнд 3.8 их наяд төгрөг батлагдаж, 3.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Энэ санхүүжилтийн хүрээнд тус төсвийн жилд нийт 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 430 төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжиж, үүнээс 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 338 барилга, байгууламж ашиглалтад орсон нь 2021 онтой харьцуулахад 46%-иар өссөн үзүүлэлт юм.

Дэд бүтцийн салбарт нийт 668.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 218 төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссан ба хөрөнгө оруулалтын ангиллаар авч үзвэл 195 км-ийн урт бүхий 24 авто зам, 174 метр бүхий 3 гүүр, 76 цахилгаан, дулаан хангамжийн ажил, 32 инженерийн дэд бүтэц зэрэг ажлууд багтаж байна. Эдгээр бүтээн байгуулалтууд нь орон нутгийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг найдвартай дулаан, цахилгаан, ундны усаар хангах зэрэг чухал ач холбогдолтой ба томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал:

Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ульхан боомтыг авто замаар холбох ажлын хэсэг болох Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай 62.7 км урт бүхий авто зам болон Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км урт хатуу хучилттай авто замууд бүрэн тавигдлаа.

Дорнод аймгийн Хэрлэн сумд улсын хэмжээнд хүчин чадлаараа гуравдугаарт орох 50 МВт-ын дулааны цахилгааны станцын өргөтгөлийн ажил дуусаж, тус аймгийн эрчим хүчний дутагдлын асуудлыг шийдлээ.

Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань сум хүртэлх 56.9 км-ийн авто зам ашиглалтад орж Ховд аймгийн 17 сумаас 14 сум нь хатуу хучилттай авто замаар холбогдлоо.

Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станцын ажил бүрэн хэрэгжиж дууслаа.

Боловсролын салбарт нийт 298 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 сургууль, 33 цэцэрлэг, 11 дотуур байр ашиглалтад орж үүний үр дүнд улсын хэмжээнд боловсролын хүчин чадал 12,820 суудал, 5,745 ороор нэмэгдлээ.

Эрүүл мэндийн салбарт 92.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 эмнэлэг ашиглалтад орж, улсын хэмжээнд эмнэлгийн хүчин чадал 1,913 ороор нэмэгдлээ. Мөн хувь хүний хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн 3 номын сан, 15 спорт заал, 11 соёлын төвүүд ашиглалтад орж, олон жил барилгын ажил удааширсан, Ковид-19 цар тахлаас үүдэн царцсан томоохон ажлуудыг хэрэгжүүлж дуусаад байна. Тухайлбал:

Жилд 8,000 гаруй эхийг амаржуулж, 1,000-2,000 гаруй нярайг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай нийслэлийн 2 дугаар төрөх "Хүрээ амаржих" газрын барилга ашиглалтад орлоо.

2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Дархан-Уул аймгийн 2,200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж бүрэн ашиглалтад орууллаа.

Үндэсний Номын Сан өөрийн анхны Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах барилгыг ашиглалтад хүлээн авч, 16 танхим, 530 хүний хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумд “ARA arena” спорт ордон ашиглалтад орлоо. Энэхүү ордон нь 1,000 хүний суудал бүхий том заал, гадна бэлтгэлийн 6 заал, пара болон хөнгөн атлетикийн зориулалттай 2 заалнаас бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 700 суудлын хүчин чадалтай спорт заал, 4 зам усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 3 цаг 45 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 3 цаг 52 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 4 цаг 1 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 25 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 31 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 4 цаг 57 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 5 цаг 57 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 20 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 26 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 22 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 31 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 31 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 32 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 33 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 34 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 35 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 36 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top