
Маргаашаас ихэнх нутгаар эрс хүйтэрнэ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгийг хамарсан хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.
2025-03-23

Шуурхай штабын VIII хуралдаан боллоо
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай байна. Орон сууцжуулах ажлыг 4 багцад хуваан эхлүүлж байгаа бөгөөд 1,2-р багцын ажлын тендерийг зарлажээ. Ирэх 7 хоногт 3,4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөсөн байна. Сэлбэ дэд төвийн 1, 2-р багцын орон сууцжуулалтыг 2027 онд багтаан дуусгана.
2025-03-22

Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан илүү өвчилж байна
2 дугаар сарын 18-нд улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн, 3 дугаар сарын 14-нөөс хойш нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Голомтолсон байдлыг нь авч үзвэл, нийслэлд 12 сургууль, Дундговь, Өмнөговь аймгийн ЕБС-д сурдаг хүүхдүүд өвчилсөн. Эдгээр хүүхдийн дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй, эсвэл нэг тунд хамрагджээ.
2025-03-22

А.Бакей: Наурызаар казахууд “Улсын агуу өдрийн мэнд хүргэе” гэж мэндэлдэг
Бид нэг том халуун ам бүлийн гишүүд. Монгол, казах түмний хооронд эвлэрэхээ байсан ноцтой ямар ч асуудал байхгүй. Зүгээр л ахуйн хүрээний аар саархан асуудлыг томруулж, “том зөрчил” мэтээр харуулахаас зайлхийх нь чухал.
2025-03-22

БОИНГ компани F-47 сөнөөгч онгоцыг үйлдвэрлэхээр шалгарчээ
Уг сөнөөгчийг яагаад F-47 гэж нэрлэх болсныг Ерөнхийлөгчөөс асуухад “энэ бол гоё тоо, генералууд өөрсдөө нэрийг сонгосон” гэж хариулсан байна. Зарим хэвлэлд бичсэнээр бол, АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчтэй холбоотой байж магадгүй гэнэ.
2025-03-22

Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төв, “Кавендиш” лабораторитой танилцав
УИХ-ын дарга Монгол Улс уул уурхай, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж буйг тодотгоод, эдгээр чиглэлээр Кембрижийн их сургуультай олон судалгаа хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
2025-03-22

Суданы цэргийнхэн ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Суданы дайны улмаас хамгийн цөөндөө 20 мянган хүн амиа алдсан бол зарим мэдээгээр, 150 мянган хүн амиа алджээ. НҮБ-ын мэдээллээр, Суданд хамгийн цөөндөө 10 сая хүн орон гэрээ орхин дүрвэсэн нь дэлхий дээр хамгийн том шилжилт хөдөлгөөний хямралыг үүсгээд байна.
2025-03-22

Дэлхийн мөсөн голууд хурдацтай хайлж байна
“1975 оноос хойш мөсөн голуудын 9000 гигатонн мөс хайлсан нь Германы нутаг дэвсгэрийн хэмжээтэй дүйцэхүйц 25 м зузаан мөстэй тэнцэж байна” гэж Швейцарт төвтэй Дэлхийн мөсөн голуудыг ажиглан хянах төвийн дарга Майкл Земп Женев дахь НҮБ-ын байранд тайланг танилцуулах үеэр мэдэгджээ.
2000-2023 оны хооронд уулын мөсөн голууд хайлснаар далайн түвшин 18 мм буюу жилд 1 орчим мм-ээр нэмэгджээ. Дэлхийн мөсөн голуудыг ажиглан хянах төвийн мэдээлснээр, далайн түвшин нэг мм-ээр дээшлэхэд жил бүр 300 мянган хүн үерийн эрсдэлд ордог байна.
2025-03-22

Монгол хүн анх сансарт ниссэн түүхт ойн өдөр
Хүн төрөлхтөн 1961 онд анх сансарт ниссэн бол түүнээс 20 жилийн дараа буюу 1981 онд Монгол хүн анх удаа сансарт ниссэн юм. Монгол Улс энэ өдөр сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь, сансрын судалгааны төхөөрөмж бүтээн, нислэгийн явцад ашигласан 20 дахь, сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон юм. Сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болж сансар судлалын түүхэнд бичигджээ.
2025-03-22

“Наурызын баяр-2025” жанжин Д.Сүхбаатарын талбайд
Дахин давтагдашгүй өв соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Монголын наурызын баяр-2025” арга хэмжээг анх удаа Нийслэл хотын Төв цэг, Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
2025-03-22

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан
23-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 24-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2025-03-22

“ГАВЬЯАТ”-ЫН НЭЭНТЭГ-2
“Гавьяат” (араас нь “Ардын”) өгөхгүй бол үхлээ гэдэгчүүдийн цуваа үл тасарна!
2025-03-22

Нийтийн эзэмшлийн 875.000 мкв талбайг цэвэрлэж байна
СХД-ийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээнд нийт 1500 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн 29 байгууллагын 360 албан хаагч нэгдэж, нийтийн эзэмшлийн 875.000 мкв талбайг цэвэрлэж байна.
2025-03-22

Хэнтий аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 24 га талбай өртжээ
Иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-03-22

Маргаашнаас ихэнх нутгаар салхи, шуургатай, эрс хүйтрэхийг анхааруулж байна
Энэ сарын 23-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2025-03-22

Өнөөдөр Дэлхийн усны өдөр
1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлажээ. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах юм.
2025-03-22

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол хүн сансарт ниссэн түүхт өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
УИХ-аас 2012 онд баталсан “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг шинэчлэх, сансар судлалын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх, өндөр технологийн тусгай бүс батлуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх мега төслийг дэмжих чиглэлд энэ удаагийн парламент анхаарал хандуулж, тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна.
2025-03-22

ОБЕГ: Орон сууцжуулах хөтөлбөрт алба хаагчдыг үе шаттай хамруулж байна
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд аймаг, орон нутаг, нийслэлийн хэмжээнд 460 гаруй алба хаагчийг төсөл хөтөлбөрт хамруулж, өөрийн гэсэн орон сууцтай болгосон. Энэ ажил Дорноговь аймгийн анги, салбаруудын хэмжээнд цаашид ч зохион байгуулагдана
2025-03-22

Нийслэлд хаврын их цэвэрлэгээ эхэллээ
Энэ удаад гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийхээр зорьж байна. Үүнээс гадна иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор золбин нохой, муурыг устгах ажлыг давхар хийж гүйцэтгэнэ гэв.
2025-03-22

Өнөөдөр Наурызын баярт зориулсан бөхийн барилдаантай
Барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулах юм байна.
2025-03-22
