x

БОИНГ компани F-47 сөнөөгч онгоцыг үйлдвэрлэхээр шалгарчээ

Дэлхийд анхных болох 6 дахь үеийн F-47 сөнөөгч онгоцыг БОИНГ компанид зохион бүтээж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр, үзүүлэлтийн хувьд F-47-д дөхөж очих нэг ч сөнөөгч онгоц дэлхий дээр байхгүй ажээ. Цагаан ордны Зууван танхимд F-47 сөнөөгч онгоцны ерөнхий загварыг танилцуулах үеэр Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон генералууд байлцжээ.

Уг сөнөөгчийг яагаад F-47 гэж нэрлэх болсныг Ерөнхийлөгчөөс асуухад “энэ бол гоё тоо, генералууд өөрсдөө нэрийг сонгосон” гэж хариулсан байна. Зарим хэвлэлд бичсэнээр бол, АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчтэй холбоотой байж магадгүй гэнэ.

Трампын хэлснээр, шинэ үеийн сөнөөгч онгоц нь хурд, манервлах чадвар, байлдааны ачаалал зэрэг үзүүлэлтээр бусад бүх загварын сөнөөгч онгоцуудаас давуу бөгөөд стелс технологиор тоноглогдсон тул радарт огт баригдахгүй ажээ. Тэрбээр хэлэхдээ “F-47 онгоцыг бүтээх ажил бараг таван жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд загварыг хэд хэдэн удаа туршсан” гэлээ.

Үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг нухацтай явуулсны эцэст Агаарын цэргийн хүчний командлал БОИНГ компанийг сонгожээ. Өмнөх үеийн F-35 сөнөөгч онгоцыг Lockheed Martin концернд зохион бүтээсэн байна.

Трампын хэлснээр, шинэ онгоцны хурд “хоёроос дээш” байх ажээ. Гэхдээ "хоёроос дээш" гэдэг нь 2000км/цагаас дээш, эсвэл хоёр Мах буюу 2248 км/цагаас дээш гэдгийн аль нь болох нь тодорхойгүй байна. Шинэ сөнөөгч онгоцыг ирэх хоёр жилийн хугацаанд буюу одоогийн засаг захиргааны үед үйлдвэрлэж, зэвсэгт хүчинд нийлүүлэх ажээ.

AFP агентлагийн мэдээлснээр, NGAD /Next Generation Air Dominance/ буюу 6 дахь үеийн сөнөөгч онгоцыг зохион бүтээх хөтөлбөр хэдэн жилийн турш хэрэгжиж байгаа ажээ. 2018 онд Конгрессын тооцоолж байснаар, нэг сөнөөгч онгоцыг үйлдвэрлэх өртөг 300 сая долларт хүрэхээр байсан тул 2024 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчин уг хөтөлбөрийг зогсоосон байна.

Associated Press  агентлагийн хийсэн тооцоогоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 20 тэрбум ам.доллар шаардлагатай бол зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар, энэ тоо хэдэн зуун тэрбум долларт хүрч магадгүй ажээ.

Хөтөлбөрийг шүүмжилж буй хүмүүсийн ярьснаар, 6 дахь үеийн сөнөөгч онгоцны үүргийг F-35 сөнөөгч болон B-21 Raider бөмбөгдөгч онгоцууд гүйцэтгэж чадаж байгаа учраас NGAD хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 43 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 45 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 46 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 48 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 50 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 51 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 53 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 54 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 31 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 33 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 35 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 36 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 38 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 41 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 45 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 50 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 52 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 55 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 27 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 29 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top