x

“ГАВЬЯАТ”-ЫН НЭЭНТЭГ-2

“ГАВЬЯАТ”-ЫН НЭЭНТЭГ (2)

Ковидын өмнөх цаг үед шүү дээ. Тэр тухай л дурсаад байна. Мань хүнд (нөгөө шинэхэн гавьяат) очсон бэлэг ёстой утгаа алдлаа хэмээн өөрөө ярихыг нь би чихээрээ сонссон. Тэр том рестораны нэг өрөөг бэлэг цуглуулахад гаргаж бас өрөөний түрээс төлж, тэнд ойрын садангийн хүнээ байнга жижүүрлүүлнэ. Үр хүүхэд нь дэргэдээс нь хянана. Үнэлнэ. Овоороод байх нь тэр. Мань “гавьяат” маань өөрөө ангийн, загасны хоббитой тул тэр талын элдэв зураг хөрөг (зурмал, хатгамал, фотошоопын, өөр юу юу ч юм) явж өгөв. Бэлгийн давхцал ч тоймоо алдлаа. Өрөө дүүрэн жаазтай элдэв зураг, чихмэл, хөөмөл, арьс ширэн дээр урласан элдэв дүрс, торго дурдангаар урласан зураг хөрөг, баримал, амьтны хөшөө. Дугтуйтай мөнгө өгсөн зочин байнаа. Даан ч тэр нь ресторанд зарцуулж буй тэр зардлын дэргэд мөнгө болохгүй, тоолуурын хаана нь ч хүрэхгүй, ёроолд нь.

Хагас өдрийн найр цаг хугацаанд хавчигдаад (рестораны заалын түрээс, үйлчилгээний мөнгө) тэгсгээд өндөрлөлөө гэсэн чинь дотны хэдэн найз, ах дүү нь гэр рүү нь цувлаа. Гэртээ очоод хэдэн өрөөгөө зочдоор дүүргээд дахин найрлажээ. Шөнө дунд, үүр цайхын наахна найр таржээ. Маргааш нь шартсан улс дахиад ганц нэг ууж иднэ.

 

Рестораны хажуу өрөөнөөс нөгөө их бэлгээ зөөж барах юм биш. Гэрт багтахгүй, нэг өрөөгөө дүүргээд агуулах шиг болгоод ч нэмэргүй. Гараашаа суллаж тийшээ зөөлөө. Хүүхдүүд нь ганц нэгийг гэртээ авч харьжээ. Мань хүн тэр их бэлгийг хийх газар олдохгүй, үгээ бараад, “Энэ их хогийг яанаа?” гэж хэлж байхыг би хоёр чихээрээ сонссон шүү. Ямар үзэсгэлэн музей нээлтэй биш, эргүүлж заралтай биш, заръя гэсэн ч хэн ч авахгүй, тийм ёс зүй байхгүй. Ёстой яаж ч болдоггүй юм чинь цугларсан тэр их бэлэг юм билээ шүү гэж захиж байв. Яалтай билээ гэж шаналсаар үлдсэн дээ. Одоо эрхбиш учрыг нь олсон байх. Эсвэл цаадуул нь ялзраад муудаад хаягдсан уу?

Шинэхэн “гавьяат”-уудад санаа сэдэл анхааруулга өгөх зорилгоор нэгээхэн хэсгээс нь бичиж байна. “Гавьяат”-ын шар тэмдэгний ач тус байна уу гээд хэргээр мань хүнээс сонирхлоо, хожуухан. Ам халаад хэлж байнаа. Тэтгэвэр дээр 150 мянга гэв үү, мөнгө нэмэгддэг гэлээ. Нийтийн тээвэрт үнэгүй явдаг, II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эрхтэй, өөр нэг их юм хэлсэнгүй. Аа, тийм төрсөн аймаг, сумынхаа хүндэт самбарт залагдсан, аймаг сумын алдартны номд орсон, УБ-т нутгийн зөвлөлийнхөн хүүе хаая гэдэг болсон, нутгийн зөвлөлийн золголт, шинэ жилийн сүлд модны наадамд уригддаг гэж нэмж хэлнэ лээ.

Шар тэмдгээ байнга зүүж явахаас ичдэг, учир нь маш олуулаа тийм тэмдэгтэй болчихсон. Амьтны нүд хужирлахаасаа өнгөрсөн юм байна. Зүүгээгүй нь дээр юм байна хэмээн дурамжхан хэлж байв.

Жилд хоёр удаа шар тэмдгээ гаргаж дээлэн дээр зүүдэг. Тэр нь Цагаан сарын золголт, Хүй долоон худгийн наадам юм гэнэ. Баярын хурал хуй, уулзалт дээр хааяа зүүж очдог. Хамгийн их нээнтэглүүлсэн нь “гавьяат”-ын угаалгын 100 саяар сох шатсан, бас өр тавьсан, алга хийж барахгүй асар их бэлгэнд дарагдсан, түүнийгээ бараг үзэн ядсан гэх шахуу юм ярьсан шүү.

Шинэхэн мэдээлэл. Бас л санаа авууштай. Миний арван жилийн найз, уран бүтээлч, бизнесч нөхөр маань дурсаж байна. Нэрийг нь бичихээ азная. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, сүүлдээ яамны ТНБД асан найз нь мань хүнийг гавьяатын найрандаа урьжээ. Бас л арав арваараа дугуй ширээ тойрон найрлажээ. Мань эрийн суусан ширээний 10 зочны 9 нь гавьяат, мань хүн гавьяат биш. Тэнд 8 гавьяат нь шар тэмдгээ зүүгээд очиж, нэг гавьяат нь ичсэн үү, яасан тэмдэггүй очиж гэнэ. Миний найз өөртөө баярлан надад ярьж байнаа. “Еэ, Баярхүү минь би өөртөө ёстой баярлалаа, өөрөөрөө бахархлаа. Тэр шар тэмдгээр шагнагдаагүй нь бараг нэр төрийн хэрэг юм байна. Наймуулаа ярайтлаа зүүгээд сууж байгааг харах ёстой нүдний булай юм байна, ямар эвгүй юм бэ?” гэж.

Одоогийн Ерөнхийлөгч рүү шагналын хурыг хэтрүүллээ гэж дайрч давшлах нь сошиалд ердийн үзэгдэл болжээ. Тэрээр шагнах дуртайдаа шагнаад байгаа биш шагнуулах хүсэлтэй нь олдоод тэр л дээ. Гавьяатын донтонгуудад зориулаад тодорхой нэг салбар байхгүйг нь “Үйлчилгээний гавьяат” гэж өргөмжилдөг, тийм хүсэлтнүүдийн оочер тасрахгүй, ЕТГ-аар дүүрэн тодорхойлолт, захидал, лобби. Эцэс төгсгөл гэж байна уу? Аргаа барсан УИХ-ын нэг шинэхэн гишүүн, XXI зууны иргэн бүсгүй шагналын шинэ хууль санаачлах сурагтай. УИХ-ын туршлагатай гишүүн С.Бямбацогтын санаачилна гээд хойшлуулсныг санаачлах гэж байгаа бололтой. Бүтээсэй билээ.

 

Гавьяатын нээнтэг гэж гарчигласных бас нэг ажиглалт дүгнэлт байна. Монголд мэргэжил үнэгүйтсэн, эсвэл зарим мэргэжил нь хэт ихэтсэн, нийгэмд үнэ цэнээ алдсаны илрэл юм. Зүгээр л “жүжигчин тэр” (дуучин ч адил) гэж хэлүүлэх амтгүй, учир нь хэт олон жүжигчинтэй болчихсон, тэр олноосоо ялгарах гэж нэр ба мэргэжлийнхээ өмнө МУСТА, МУГЖ гэж зарлуулж байхгүй бол болохгүй. “Хуульч тэр” гэвэл нохой хуцсан чинээ хэн ч тоохгүй, харин “Гавьяат хуульч тэр гуай” гэвэл чих нь зөөлрөөд ирнэ. Олон мянган хуульчдаасаа ялгарах цорын ганц давуу эрх нь “гавьяат хуульч” цол.“Жүжигчин” ч бай, “хуульч” ч бай тухайн мэргэжил Монголд үнэгүйтсэн, эсвэл дэндүү олон болсон шиг “гавьяат багш” гэж авгайлуулахгүй юм бол ердийн багш хэн ч биш, өөрөө ч бараг тэгж хэлүүлэхээс ичдэг байх. Тийм учраас бусдаас нь ялгаруулах, түрүүнд нь гаргахын тулд цол гуншинг харамгүй цацдаг нийгмийн дон явж байна. 1990 онд л социализмтай нь хамт халчихсан байх ёстой дон шүү дээ. Бүх салбарт ийм байна. Гэхдээ дагалдаад С.Бямбацогт гишүүний хэлдэг шиг энгэртээ зүүж чадахгүй авдартаа нуудаг болтлоо шагналын нэр хүнд шалдаа унасан. Одоо болих юм биш үү, монголчууд аа!

Хавтгайрсан бас нэг хошин шог үзэгдэл байнаа! Төрийн тэргүүний ёслолын журмаас салгамаар байна. Гардуулдаг, зүүж өгдөг өөр ёслолтой болох хэрэгтэй. Юу хэмээвээс Нарантуулд худалдаа эрхэлдэг миний хуурай дүү нэг сонин мэдээ хэлээдхэв. Би нийтлэлчийн хувьд олзуурхаад энд оруулчихлаа. Нарантуулын наймаачдын дунд явдаг ханш ба шагнал. Монголд насанд хүрсэн хүн бүр л авч зүүхийн донтой болсон “Алтангадас”-ын ханш ба өмнөх шат гэнэ. “Алтангадас”-тан болохын өмнө заавал салбарын “Тэргүүний” болсон байх шалгууртай юм гэнэ. Нарантуул дээр “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдэг 500 мянгаар зарагддаг ба тэр нь нэг ёсны бизнес болсон, олдоцтой гэв. Тэрийг авчихсан нарантуулчин нөхөр “Алтангадас” руу зам мурийхад ханш нь 2 сая төгрөг өлхөн гэж тэр дүү маань ярьдаг юм. Үнэн болов уу? Авилгачин улсад энэ зэргийн одонгийн авилга ч өлхөн бий л дээ. 

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 18 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 19 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 20 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 21 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 17 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 19 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 20 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 22 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 24 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 29 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 41 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 41 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 42 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 44 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 46 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top