
АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ
АНУ-ын засгийн газар 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф. Кеннедийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдийн шинэ багцыг олон нийтэд дэлгэлээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын нэгдүгээр сард гаргасан зарлигийн дагуу хийгдэж байгаа аж.
2025-03-19

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Израилын Газын зурваст хийсэн агаарын цохилтын асуудлыг мягмар гарагт хэлэлцэж, олон улс гал зогсоох хэлэлцээрийг сэргээхийг уриалсан байна. Гэвч АНУ өөр байр суурь илэрхийлжээ.
2025-03-19

Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүдэд ногоон бүс тогтоож, түлшний хэрэглээг бууруулах, газ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
2025-03-19

ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт “World share” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслийн хүрээнд “Түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөө” шинээр нээгдлээ.
2025-03-19

“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав
Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар болон “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаадад амьдарч буй монгол иргэд, хүүхдүүдэд эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам I Соёлын төвийн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 2-р сарын 26-наас 3-р сарын 2-ны хооронд зохион байгуулжээ.
2025-03-19

Боксын спорт 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа
Олон улсын олимпын хорооны (ОУОХ) Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд оруулахыг зөвшөөрчээ.
2025-03-19

Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар санал солилцжээ. Энэ нь Д.Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр дахь удаагаа хоёр улсын төрийн тэргүүнүүд шууд харилцсан тохиолдол болж байна.
2025-03-19

Орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно
Монголын үндэсний бөхийн холбооноос орон нутгийн бөхийн салбар холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулах гэж байна.
2025-03-19

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна
Засгийн газрын өнөөдрийн (2025.03.18) хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
2025-03-19

Гадаадын иргэн, харьяатын газар 396 гадаад иргэнд хариуцлага тооцжээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны хоёрдугаар сард нийт 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хамруулсан төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 22 удаагийн шалгалт зохион байгуулжээ.
2025-03-19

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөгт хүрсэн нь 2024 оны мөн үеийнхээс 747.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, уг өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар 492.9 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 129.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
2025-03-19

“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих зорилгоор энэхүү тэмцээнийг 28 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жил давхардсан тоогоор 400 гаруй тамирчин 15 төрөлд, 30 ангиллаар өрсөлдөх аж.
2025-03-19

Дээд лигийн хагас шигшээд өрсөлдөх багуудын гурав нь тодорлоо
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн гурав нь тодорлоо.
2025-03-19

Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү-г тойрсон бэлгийн эрхийн бичиг (ваучер)-тэй холбоотой дуулиан парламентын танхимд даваа гарагт үргэлжилжээ. Ерөнхий сайд эдгээр эрхийн бичгийг тараасан нь хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн боловч сөрөг хүчний хууль тогтоогчид тайлбар шаардсан байна.
2025-03-18

Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр орны эдийн засгийн байдал хурцдаж буй энэ үед АНУ-д "ойрын хугацаанд" айлчилж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдлээ.
2025-03-18

Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй
Аргентины шигшээ багийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, "Интер Майами" клубийн тоглогч, найман удаагийн "Алтан бөмбөг" шагналын эзэн Лионел Месси 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны энэ сарын тоглолтуудад оролцохгүй болжээ.
2025-03-18

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.03.18) болж, салбарын бүтээн байгуулалтын ажлууд, хяналт шалгалтыг эрчимжүүлэх болон анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.
2025-03-18

Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ
Италийн Турин хотод болсон Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл, нийт 21 медаль хүртэн түүхэн амжилт тогтоолоо. Энэ нь тус наадмын түүхэнд Монголын баг тамирчид нэг дор ийнхүү олон медаль хүртсэн анхны тохиолдол юм.
2025-03-18

Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо
Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээн үргэлжилж байна. Тус башёд манай 21 бөх таван зиндаанд хүч сорьж байгаа бөгөөд Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдрөөс барилдаанаа өндөрлүүллээ.
2025-03-18

Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
2025-03-18
