x

Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүдэд ногоон бүс тогтоож, түлшний хэрэглээг бууруулах, газ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор нийслэлээс олон улсын байгууллагуудтай хамтран гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31, 43 дугаар хорооны зургаан өрх дулаан, цахилгааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэж, өрхийн зуух, түлшний хэрэглээг бууруулжээ.

"Нүүрснээс нар руу" төслийг өргөжүүлнэ

Энэхүү сайн жишгийг бусад хороодын өрхүүдэд нэвтрүүлэх зорилгоор газар чөлөөлөлтөд хамрагдаагүй айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн хүрээнд дараах хороодын шалгуур хангасан айл өрхүүд хамрагдана:

  • 3, 6, 7, 8, 23, 26, 30, 36, 31, 43 дугаар хороод

Эдгээр айл өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэж, мөн дулаалга хийснээр агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулах зорилготой.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ төсөлд хамрагдахгүй үлдсэн өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулахаар болжээ.

СХД-ийн Засаг даргын байр суурь

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр энэ талаар:
"Ногоон бүсэд багтаж буй хороодод LPG, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэхээр болсон. Бид энэ бүсэд хамаарахгүй байгаа хороодын түлшний хэрэглээг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний тулд хорооноос шалгуур хангасан өрхүүдийн судалгааг гарган, төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй хамтран ажиллах нь чухал. Өмнө нь хоёр хороонд амжилттай хэрэгжсэн энэ төслийг өргөжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой" хэмээн ярив.

Энэхүү төсөл нь гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй саяхан Улаанбатарт өдөртөө 3 хэм хүйтэн саяхан Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 15 цаг 20 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 15 цаг 21 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 15 цаг 23 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 15 цаг 26 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 15 цаг 27 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 15 цаг 30 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 15 цаг 32 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 33 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 15 цаг 35 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 17 цаг 29 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 17 цаг 37 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 17 цаг 41 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 17 цаг 44 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 17 цаг 46 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 17 цаг 48 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 17 цаг 49 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 19 цаг 24 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 19 цаг 28 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Хулгайлагдсан боломж Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top