x

Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо

Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн батальоны хоёрдугаар цуврааны бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны газар орныг зорилоо.

Манай улсын цэрэг дайчид Өмнөд Суданд энхийг сахиулахаар 15 дахь жилдээ мордож буй нь энэ юм. Ар гэрийнхэн, найз нөхөд нь тэднийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс үдэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлага “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ёслон үлдэв. Хоёрдугаар цуврааны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр нарын албаныхан үдэн мордууллаа.

Бригадын генерал Д.Дугаррагчаа “Ажиллагааны газар оронд даргадаа дэмтэй, цэрэгтээ нөмөртэй, нөхдөдөө тустай яваарай. Дээд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг ягштал сайхан биелүүлж, дэг журам, сахилга хариуцлагатай бай. Таны үйл хэргээс багийн хамт олны ажил, нэр хүнд шалтгаалдгийг бодож, үе үеийн энхийг сахиулагчдын бүтээсэн “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” хэмээх алдар нэрээ өргөхийг онцгойлон захья. Хүн бүхэн эрүүл энх байхыг үүрэг болгоё. Хилийн чанадад та бүхэн эх орноороо овоглоно, тэр хэрээр үүрэг хариуцлага их байхыг санаж, гэр бүлийнхнийхээ санаа сэтгэлийг зовоохгүй байхад анхаараарай” хэмээгээд дараа жил баяртайгаар эргэн уулзахын ерөөл өргөжээ.

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 890 гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсний 11 хувь нь эмэгтэй алба хаагч бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.85.110)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 8 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 21 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 22 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 24 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 1 цаг 55 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 1 цаг 55 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 1 цаг 56 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 1 цаг 57 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 1 цаг 58 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 1 цаг 59 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 1 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 2 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 2 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 8 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 12 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 14 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 15 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 16 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 17 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 21 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top