x

Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна

Тэргүүн шадар сайд Н.Учралын ахалж буй “Экспортыг нэмэгдүүлж, импортыг дэмжих” ажлын хэсгийн санал, судалгааны үр дүнд гаалийн хяналтын журмыг шинэчлэн цахимжууллаа. Энэхүү шинэчлэлд 18 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийн саналд тулгуурлан нөхцөл байдлын үнэлгээ хийж, журамд тусгасан байна.

Шинэ журамд гаалийн байцаагчийн хяналт шалгалтын алхам бүр тодорхой хугацаатай болж, тээврийн хэрэгслийн шалгалт 1 цагийн дотор, гаалийн бүсээс гарах хүсэлтийг мөн 1 цагийн дотор шийдвэрлэх зохицуулалт оржээ. Мөн бараа бүрдүүлэлтийг 72 цагийн өмнө цахимаар хүргүүлэх боломжтой болсон нь цаг хугацааг хэмнэх, гаалийн ажил илүү хурдтай болох нөхцөлийг бүрдүүлж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн ачааны хяналтын явцыг давхар цахимаар хянах боломжтой болжээ.

Хуучин журмын 85 алхам, улсын ахлах байцаагчаас хамаарсан 55 үйлдлийг цөөрүүлж, цахимжуулснаар гаалийн ажилтны хувийн үзэмжээр шийдвэр гаргах явдал багасч, иргэдийн чирэгдэл арилна гэж үзэж байна.

Шинэчилсэн журмын гол өөрчлөлтүүдэд гаалийн мэдүүлгийг www.gaali.mn дахь CAIS системээр баталгаажуулах, улсын байцаагчийг автоматаар томилох, баримт бичгийг цахимаар илгээх, жингийн мэдээллийг системд шууд бүртгэх зэрэг шинэ зохицуулалтууд багтжээ. Мөн эрсдэлийн программаар тодорхойлогдсон бараанд хяналт тавих төлөвийг зөвхөн програмаар тогтоох зохицуулалт мөрдөгдөхөөр болсон байна.

ГЕГ энэхүү шинэчлэлийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг тогтмол мэдээллээр хангаж ажиллахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 6 цаг 47 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 6 цаг 49 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 6 цаг 49 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 6 цаг 50 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 6 цаг 51 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 6 цаг 51 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 6 цаг 53 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 6 цаг 55 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 7 цаг 33 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 7 цаг 40 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 7 цаг 57 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 8 цаг 9 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 8 цаг 15 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 10 цаг 11 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 10 цаг 12 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 10 цаг 13 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 10 цаг 13 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 10 цаг 14 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 10 цаг 15 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 10 цаг 15 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top