x

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. 

Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиож, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулж ирсэн түүхтэй.

Монгол Улсад орчин цагийн хэлмэгдүүлэлтийн түүх 1921 онд “Саж ламын хэрэг” гэгч зохиомол хэргээр эхлэл нь тавигдаж, 1922 онд Ерөнхий сайд Д.Бодоо нарын 14 хүнийг Шар хаданд буудан хороожээ. Улмаар нам, төрийн зүтгэлтэн С.Данзан нарыг үргэлжлүүлэн хэлмэгдүүлж, 1930-аад оноос хэлмэгдүүлэлт улам зохион байгуулалттай болсны жишээ нь “Лхүмбийн хэрэг” байв. Хэлмэгдүүлэлт 1937 онд оргилдоо хүрч, 1990 он хүртэл бусад хэлбэрээр үргэлжилсэн байна. Олон мянган хүний амь нас, ажил амьдрал, эрүүл мэндийг хохироож, үр хүүхэд, удам хойчсыг сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хэлмэгдүүлсэн аймшигт үйл явц 1921-1990 оны хооронд эрчимтэй үргэлжилсэн гэсэн үг. Үүнийг “Их хэлмэгдүүлэлт, Улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн тодотгодог.

Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан он жилүүд нь 1937-1939 он байсан бөгөөд энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан ихэнх хүн өртөж амь насаа алджээ. Мөн нэг хэсэг нь шорон гянданд хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр хоригдож, ажил, амьдрал, эрүүл мэндээрээ хохирч үлджээ.

Түүнчлэн их хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн лам хуврагуудын ихэнх өртөж, Монголын шашин, соёлын төв болж байсан олон зуун сүм хийдүүд, соёлын дурсгалууд үндсэндээ бүрэн устаж үгүй болсон гашуун түүхтэй.

Тухайн үеийн ЗХУ-ын шууд зааварчилгаагаар 1937 оны есдүгээр сарын 10-нд 115 хүнийг нэрс бүхий жагсаалтын дагуу баривчилж их баривчилгаа эхэлсэн бөгөөд нийт 17 мянга гаруй лам, сайд, дэд сайд нар, генералууд, МАХН-ын Төв хорооны гишүүд, Хянан байцаах комиссын гишүүд болон  намын гишүүд зэрэг нийт 30 мянга гаруй хүнийг баривчлан хэлмэгдүүлжээ.

Энэхүү аймшигт он жилүүдийн алдаа завхралыг засаж залруулахаар 1990 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулж, 1996 оноос жилийн бүрийн есдүгээр сарын 10-ыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, хойч үед хүндэтгэл үзүүлдэг болсон юм.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нь 1921-1990 он хүртэлх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг олж тогтоох, цагаатгах, нэр төрийг сэргээх, нөхөх олговор олгох, уучлал гуйх зэрэг ажлыг хариуцдаг бөгөөд хэлмэгдсэн хүмүүсийг илрүүлэх, шүүхээр асуудлуудыг нь оруулах, нөхөх олговор олгох ажил улсын хэмжээнд дуусах шатандаа орсон аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 9 цаг 1 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 9 цаг 3 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 9 цаг 3 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 9 цаг 6 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 9 цаг 9 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 9 цаг 10 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 9 цаг 17 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 9 цаг 19 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 9 цаг 20 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 10 цаг 48 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 11 цаг 15 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 11 цаг 15 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 11 цаг 17 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 11 цаг 18 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 11 цаг 20 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 11 цаг 23 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 11 цаг 25 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 11 цаг 25 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 11 цаг 26 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 11 цаг 27 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top