x

Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа

Америкийн “Apple” компани мягмар гарагт шинэ “iPhone” гар утас, “Apple Watch” ухаалаг цаг, “AirPods” чихэвчээ танилцууллаа. Шинэ бүтээгдэхүүнүүд есдүгээр сарын 19-нөөс худалдаанд гарна.

Тус компани “iPhone 17 Air” хэмээх хамгийн сүүлийн үеийн загвар зэрэг “iPhone” гар утасны дөрвөн шинэ загварыг танилцуулсан байна. “iPhone 17 Air” нь “Apple”-ийн бусад төхөөрөмжүүдээс нимгэн, хөнгөн гэдгээрээ онцлог бөгөөд үнэ нь 999 ам.доллароос эхэлнэ.

Харин “iPhone 17” загвар нь 799 ам.долларын үнэтэй хэвээр байгаа бөгөөд сайжруулсан дэлгэц, камертай болжээ. Дэлгэцийн хувьд бага зэрэг томорсон бол их биеийнх нь хэмжээ хэвээр байна. Өнгөний хувьд нь цайвар ягаан, хөх, хар, цагаан, ногоон гэсэн таван өнгөний сонголттой юм.

Тэгвэл “iPhone Pro” загварын хувьд үнэ нь 100 ам.доллараар өссөнөөр “iPhone 17 Pro”-гийн үнэ 1099 ам.доллароос эхэлж байна. Гэсэн хэдий ч “Apple”-ийн мэдэгдсэнээр, өмнөх “Pro” загваруудаас ялгаатай нь багтаамжийн сонголт нь 256GB-аас эхэлнэ.

“Apple”-ийн “iPhone 17 Pro Max” нь үнийн тал дээр нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд 1199 ам.доллар ба түүнээс дээш үнэтэй хэвээр байгаа боловч “Apple” 2TB-ын багтаамж бүхий шинэ сонголтыг нэмжээ.

Шинэ “AirPods Pro 3” чихэвчийн хувьд дуугаралт болон дуу тусгаарлалтыг сайжруулсан байна. Мөн бодит цаг хугацаанд гадаад хэл дээрх яриаг орчуулах шинэ функцтэй болжээ. Энэхүү загварын үнэ 249 ам.доллар байгаа нь өмнөх загвартайгаа ижил гэсэн үг юм.

Тус компани “Apple Watch”-ийн 3 шинэ загварыг гаргасан нь “Series 11”, хямд үнэтэй “SE” загвар, мөн өндөр үнэ болон өндөр чанарыг санал болгодог “Ultra” загвар юм. Эдгээр бүтээгдэхүүний үнэ мөн өмнөхөөс өөрчлөгдөөгүй байна. Шинэ загваруудад хэрэглэгчийг цусны даралт ихсэх эрсдэлтэй эсэхийг тодорхойлохын тулд машин сургалтыг ашигладаг эрүүл мэндийн шинэ функцыг нэмжээ.

Харин “Apple”-ийн iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбар болох iOS 26-ыг ирэх даваа гаргаас татан авах боломжтой ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.85.110)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 36 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 13 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 39 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 50 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 56 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 2 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 7 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 11 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 42 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 46 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 47 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 52 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 55 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 58 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 3 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top