Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг алслагдсан орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдийн амь насыг аврах зорилгоор Хөвсгөл болон Баян-Өлгий аймагт ажиллав. Багийн бүрэлдэхүүнд хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, сувилагч М.Дуламсүрэн, жолооч И.Сүхбат нар багтсан бөгөөд нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран яаралтай мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна.
Хөвсгөл аймагт тус багийнхан аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Ц.Амарбат, М.Золбаяр, мэдээгүйжүүлгийн эмч Ж.Нэргүй, Б.Бямбасүрэн болон сувилагч, туслах ажилтнуудын хамтран цээжний хөндийн мэс засал амжилттай хийжээ.
Үүний дараа Баян-Өлгий аймагт үргэлжлүүлэн ажиллаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч А.Еркебек, мэдээгүйжүүлгийн эмч М.Маруа, сувилагч н.Еркетай нарын хамтаар олон хавирганы тогтворгүй хугарал, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс заслын тусламж үзүүлсэн байна.
Энэхүү үйл ажиллагаа нь алслагдсан аймгийн иргэдэд өндөр төвшний яаралтай мэс заслын тусламжийг газар дээр нь хүргэх, амь насыг аврах ач холбогдолтойг ГССҮТ онцоллоо.