
Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд
Ерөнхий сайдын ярилцлага хэвлэгдэн гарсан даруйд түүний жүжигчин бүсгүй хийгээд кофены талаар ярьсан нь интернэт сүлжээний гол мэдээлэл болов. Нэг үгээр Л.Оюун-Эрдэнийн ярианы гол мессежүүд нь кофены хачир болоод тарчихсан.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том үйл явдлуудын талаар ярихдаа кофегоор хачирлажээ.
2025-03-17

Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ?
Украины Зэвсэгт хүчин бие бүрэлдэхүүний хомсдолд орсон нь гол асуудал болж байгаа талаар Financial Times, CNN, The New York Times зэрэг томоохон хэвлэлүүд онцолжээ. Мөн Курск мужийн Сужи хотыг Оросын цэргүүд эзэлсэн нь Киевийн байр суурийг сулруулсан гэж шинжээчид дүгнэж байна.
2025-03-17

Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна
Их Британийн Зоос, гоёлын ордон (The Royal Mint) домогт The Beatles хамтлагийн гоцлол дуучин Жон Ленноны дүрстэй дурсгалын зоос гаргаж байна. Энэхүү зоос нь түүний төрсний 85 жилийн ой болон хамгийн сүүлчийн цомог гарсны 50 жилийн ойд зориулан бүтээгджээ.
2025-03-17

Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-д хийж буй айлчлалынхаа хоёр дахь өдөр Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлд үг хэлж, Орос-Беларусийн холбооны улс байгуулах асуудал, хоёр дахь АЦС барих төлөвлөгөө, нэгдсэн валютын боломж зэрэг сэдвүүдийг хөндлөө.
2025-03-17

АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна
Киевийн холбоотон орнууд Украины дайныг зогсоохын тулд Орост шахалт үзүүлэхээр тохиролцсоноос хэдхэн цагийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьжээ.
2025-03-17

Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17)
"Эрчүүдийн аминчхан яриа" өдөрлөг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд болно.
2025-03-17

Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдийг хэлэлцсэн Шуурхай штабын VII хуралдаан боллоо
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VII хуралдаан энэ сарын 15-нд болж, нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар хэлэлцлээ.
2025-03-17

ИТХ-ын нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-нд зохион байгуулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгууль 2024 оны зургаадугаар сарын 22-нд зохион байгуулагдахаар болжээ.
2025-03-17

Монгол эрчүүдийн хөдөлмөр эрхлэлт, боловсролын байдал
Монгол Улсын нийт хүн амын 49 хувь буюу 1.7 сая нь эрчүүд байна. 2024 онд төрсөн хүүхдүүдийн 51.4 хувь нь хүү байв. Эрчүүдийн дундаж наслалт 67, хамгийн өндөр настай нь 105 байна.
2025-03-17

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганд Монгол Улс оролцлоо
АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганд Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
2025-03-17

Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо
Манай боловсролын байгууллагуудад нэрэндээ "International", "Global", "Cambridge", "IB" гэх мэт үгсийг оруулсан сургуулиуд олон байдаг ч бодит байдал дээр магадлан итгэмжлэлийн байгууллагуудын шаардлагыг хангаагүй тохиолдол цөөнгүй. Эцэг эхчүүдийн хувьд ч сургуулийн хөтөлбөр, магадлан итгэмжлэл, багш нарын мэргэжлийн түвшин зэргийг бүрэн шалгаж судлалгүйгээр сонголт хийх тохиолдол элбэг. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээлэл хариуцагч байгууллага болох Боловсролын яамнаас "ШИЛ АЖИЛЛАГАА"-ны хүрээнд олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн жагсаалтыг www.shilen.gov.mn -д ил тод, нээлттэй байршууллаа.
2025-03-16

Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй
Ухсан нүхний ирмэг дээр бөөнөөр нь бохируулаад, араас нь дагз руу нь буудаж, гүнзгий нүх рүү онхолдуулаад булахад дутуу үхсэн зарим нь шороон дор тийчилдэг байж. Дороосоо пөмбөлзсөн шороо болгон руу нэг бүрчлэн буудаж гүйцээдэг байсныгаа “амрааж буй коммунист өрөвч зан” гэж бахдангуй ярихыг сонсоод би хэлмэгдэл гэх аймшгийг дутуу ухаарч явснаа мэдэж тэнэг духаа шаав. Орос Долгор гэгч хөөрхөн бүсгүй цусаа татаад үхэж өгөхгүй зовоов гэх хууч 90-ээд оны салхиар сонсогдож өр өмлөлөө. “Зовоов” гэдэг нь цусаа татаад гол нь тасрахгүй тарчилсан Долгорын зовлон бус, түүнийг гүйцээх гэж “зовсон”-оо ногоон малгайт ахмад зүтгэлтэн гуай илэрхийлж буй царайгаар хөөрсөн. Алуулахдаа орилж чарлаагүй сайн бүсгүй байсан гэж намч-зарчимчаар дайчин хувьсгалч маань үнэлж харагдсан. Орос хэл гаргууд сурсан тул орос Долгор нэр авчээ.
2025-03-16

Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй
Цэцэг тарихын тулд гоё ваар сав гэхээсээ илүү хөрс шороо, үндсийг нь сайн бэлдэж байж сайхан цэцэг ургана. Үүнтэй адил хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүнийг бий болгож байж хүний хөгжил ярина. Хүн нь хөгжсөн үед улс орны хөгжлийг ярих ёстой. Өнөөдөр манайхны болж бүтэхгүй байгаа юмны суурь бол ёс суртахуун гэдэг зүйл. Хүмүүжил, ёс суртахууныг уламжлалт соёл, ёс заншил, бахархах түүх нь бий болгодог.
2025-03-16

Музейн нээлттэй өдрүүдээр 35 музейд 81 мянга гаруй иргэн зочилжээ
Төрийн болон орон нутгийн өмчийн музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилжээ.
2025-03-16

“Их дуулга”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө
Тэмцээнд зодоглохоор 52 улсын 435 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна. Харин манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй есөн жүдоч зодоглоно.
2025-03-16

Монгол, Польш улс хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Сүү, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тарьж, ургуулах зэрэг хүнсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, салбарын хамтарсан судалгаа-шинжилгээ хийх, хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.
2025-03-16

УБЦТС: Хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 1-нээс зөвхөн 70047004 утсаар хүлээн авна
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр ажиллуулж эхэлсэн дуудлага хүлээн авах утаснууд 2025 оны гуравдугаар сарын 14-нөөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллаад дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаагдахыг анхааруулж байна.
2025-03-16

Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.
2025-03-16

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025-03-16

Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв
Шинээр хүлээн авсан гомдлуудаас 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай бол бусад нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
2025-03-15
