
Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа
Усны мэргэжил болон байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан залуус сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, Оюутны усны холбоог байгууллаа.
2025-03-18

Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэр бүхий алба хаагчдыг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
2025-03-18

Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 их наяд төгрөгөөр (22.9 хувь) буурсан байна.
2025-03-18

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
2025-03-18

Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ
Үйл ажиллагааны хүрээнд олон салбар чиглэлийн арга хэмжээнүүд болохоос гадна соёл урлагийн тоглолт, бизнес, худалдааны арга хэмжээнүүд төлөвлөгджээ. Мөн боловсролын салбарт Австрали Улсын оруулсан хөрөнгө оруулалтыг танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор боловсролын чиглэлээр олон ажлууд хийхээр төлөвлөсөн байна.
2025-03-18

Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав
Хонгконг улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, Хүүхдийн гэмтлийн мэс засалч, нурууны мэс засалч эмч Лиу Кинг Лок, мөн согог засалч, сувилагч Анн Вонг нар энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) ажиллалаа.
2025-03-18

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагийн санаачилгаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр халаалтын системийг шинэчлэн солих ажил хийгдлээ.
2025-03-18

Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ
УБЕГ -ын үйлчилгээ нь иргэд болон хуулийн этгээдийн дунд хамгийн эрэлттэй байдаг. Иймд тус байгууллагын үзүүлж буй цахим үйлчилгээ болох хүүхдийн гадаад паспорт дахин захиалга, гадаад паспорт захиалахад чанартай зураг илгээх, лавлагаа, тодорхойлолтыг англи, солонго хэл дээр гаргадаг болох, нас баралтын бүртгэлийг цахимжуулах зэрэг иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг үйлчилгээнүүдийг цахимжуулахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, дараарх 13 чиглэлд хамтран ажиллахаар тогтов.
2025-03-18

Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "Их дуулга" ангиллын дөрөв дэх цуврал тэмцээн энэ сарын 21-нд Гүржийн Тбилиси хотноо эхэлнэ. Тус тэмцээнд 53 орны 400 гаруй жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Энэ нь 2025 онд зохион байгуулсан "Их дуулга" ангиллын тэмцээнүүдээс хамгийн олон оролцогчтой нь болж байна. Өмнө нь Парист 50, Бакуд 36, Ташкентад 23 орны жүдочид зодогложээ.
2025-03-18

Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2024 оны 4-р улиралд улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.67 сая төгрөг, голч цалин 2.23 сая төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс дундаж цалин 436.6 мянган төгрөгөөр, голч цалин 448 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
2025-03-18

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна
Айлчлал 2025 оны гуравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Их Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдэж мордуулжээ.
2025-03-18

Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна
Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян өрнөж байна. Энэхүү аяныг НЗДТГ-аас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний замын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлжээ.
2025-03-18

2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь
Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатайгаар батлагдлаа.
2025-03-18

Өвлийн улиралд усны гүнд аврах ажиллагааны сургалт зохион байгууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагыг бригадын Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын төвд зохион байгууллаа.
2025-03-18

Пабло Пикассогийн уран бүтээлийн гурван чухал зураг
Пабло Пикассо ХХ зууны хамгийн нөлөөтэй зураачдын нэг байсан бөгөөд түүний уран бүтээл олон урсгал, хэв маягийг дамжин хөгжиж ирсэн билээ. Түүний стилийг ойлгохын тулд "Бөмбөлөг дээр зогсож байгаа охин" (1905), "Авиньоны бүсгүйчүүд" (1907), "Герника" (1937) гэсэн гурван алдартай бүтээлийг онцлон авч үзье.
2025-03-18

АНУ-д 3D-принтерээр хэвлэсэн тосгон ашиглалтад орлоо
АНУ-ын Техас мужийн Жоржтаунд бүх байшин нь 3D-принтерээр бүтээсэн тосгон бий болж, 75% нь аль хэдийн зарагдсан гэж CNBC мэдээлжээ. Энэхүү инновацлаг төслийг 3D-хэвлэлийн стартап "Icon" болон "Lennar Corporation" хамтран хэрэгжүүлсэн бөгөөд арилжааны хувьд амжилттай хэрэгжиж байна.
2025-03-18

Киберспортын хамгийн өндөр шагналтай ТОП-5 баг
Киберспортын салбар 2024 онд хурдацтай өсч, шинэ хүчирхэг багууд тодорсоор байна. Энэ дунд Саудын Арабын засгийн газрын хөрөнгө оруулалт онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж Forbes Sport мэдээлжээ. Өнгөрсөн жилүүдэд хамгийн их шагналын мөнгө хожсон ТОП-5 багийг танилцуулж байна.
2025-03-18

Намуудын санхүүгийн тайланг хянаж байна
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлжээ.
2025-03-18

Бага насны хүүхэд мотоциклоос унаж, амиа алджээ
13 настай хүүхэд Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад унаж, нас барсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2025-03-18

Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч ААН-үүдэд хяналт шалгалт хийлээ
Цаашид зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, албан шаардлагын биелэлтийг хангуулан зөрчлийг бүрэн арилгуулахаар шийдвэрлэлээ.
2025-03-18
