x

Пабло Пикассогийн уран бүтээлийн гурван чухал зураг

Пабло Пикассо ХХ зууны хамгийн нөлөөтэй зураачдын нэг байсан бөгөөд түүний уран бүтээл олон урсгал, хэв маягийг дамжин хөгжиж ирсэн билээ. Түүний стилийг ойлгохын тулд "Бөмбөлөг дээр зогсож байгаа охин" (1905), "Авиньоны бүсгүйчүүд" (1907), "Герника" (1937) гэсэн гурван алдартай бүтээлийг онцлон авч үзье.

"Бөмбөлөг дээр зогсож байгаа охин" (1905)

Пикассо 1904 онд Парист суурьшсаныхаа дараа циркчидтэй ойр дотно харилцаатай болж, циркийн жүжигчдийн амьдрал, хөдөлгөөнийг уран бүтээлдээ тусгаж эхэлжээ. Тэрээр Парисын алдарт Медрано циркт байнга очдог байсан бөгөөд циркийн алиалагчид, акробатчдын амьдралыг харуулсан бүтээлүүд туурвиж байв.

Энэхүү зураг нь циркийн жүжигчин охин бөмбөлөг дээр зогсож байгаа дүрслэлтэй бөгөөд түүнийг ахлах акробатчин ажиглан сууж буйгаар дүрсэлсэн. Рентген шинжилгээгээр зураач анхны хувилбарыг хэд хэдэн удаа өөрчилж байсан нь тогтоогджээ. Эцэст нь тэр "Акробатын гэр бүл" хэмээх өөр зурагт анхны дүрүүдийн заримыг тусган өөрчлөн зурсан байна.

"Авиньоны бүсгүйчүүд" (1907)

Энэхүү бүтээл Пикассогийн уламжлалт дүрслэлээс татгалзаж, шинэ эрэлхийлэлд орсны илэрхийлэл байв. Тухайн үед зургийг үзсэн Анри Матисс "доромжлол" мэт хүлээн авч, бусад зураачид ч шүүмжилж байжээ.

Энэ зураг нь Африк, Иберийн урлагийн нөлөөг шингээж, хүний биеийг геометрийн хэлбэрт хэтрүүлэн дүрсэлсэн байдаг. Энэхүү бүтээл нь хожим кубизм урсгалын эхлэл болсон гэж үздэг.

"Герника" (1937)

1937 оны дөрөвдүгээр сарын 26-нд Испанийн иргэний дайны үеэр нацист Герман, Италийн агаарын хүчин Баскийн Герника хотыг бөмбөгдөж, олон мянган хүн амиа алдсан юм. Энэ эмгэнэлт үйл явдал Пикассогийн уран бүтээлд гүнзгий нөлөөлж, тэрээр Испанийн павильоны захиалгат зургийн сэдвээ өөрчилж энэхүү алдарт бүтээлээ туурвисан.

"Герника" нь дайны харгислал, энгийн иргэдийн зовлон зүдгүүрийг харуулсан бөгөөд хар, цагаан, саарал өнгийн ноцтой зохиомжтой. Тус бүтээл хожим дайн эсэргүүцэгч урлагийн хамгийн алдартай бэлгэдэл болсон юм.

 

Эх сурвалж: Vokrug Sveta

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 15 цаг 18 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 15 цаг 18 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 15 цаг 20 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 15 цаг 24 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 15 цаг 25 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 15 цаг 27 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 15 цаг 29 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 31 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 15 цаг 33 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 17 цаг 26 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 17 цаг 34 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 17 цаг 39 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 17 цаг 42 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 17 цаг 43 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 17 цаг 45 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 17 цаг 46 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 19 цаг 22 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 19 цаг 26 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 19 цаг 29 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 19 цаг 30 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Хулгайлагдсан боломж Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top