x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол хүн сансарт ниссэн түүхт өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол хүн сансарт ниссэн, Монгол Оросын сансрын хамтарсан нислэгийн түүхт өдрийн мэндийг нийт Монголчууддаа өргөн дэвшүүлье.

Дөчин дөрвөн жилийн тэртээх энэ баяр бол Монгол хүний мянга, мянган жилийн мөрөөдөл биелж, Монгол хүн бүрийн омогшил бахархал бадарсан, Монгол Улсын XX зууны түүхийн гайхамшигт содон үйл явдал болсон билээ.

Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа хамтарсан нислэгээр сансарт ниссэн нь Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисэгч болж, түүх бүтээсэн бөгөөд Монгол хэмээх нэрийг ертөнц дахинаа тодоос тод зарласан гавьяатай. Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа Танд энэ баярт өдрийг тохиолдуулан УИХ-ын нийт гишүүдийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл, талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэхүү түүхэн үйл явдал нь тухайн цаг үеийн монголын шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлалын салбарын хүрсэн түвшин, монголын эрдэмтэн судлаачдын чадвар чадамж, эртний найрамдалт хоёр улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны бодит үр дүнгийн нэгэн тод илэрхийлэл болсон билээ.

Эдүгээ энэ өдрийг өнгөрснийг дурсан тэмдэглэх төдийгүй ирээдүйгээ бүтээх, сансар судлалын ололт дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үндэсний бахархалт өдөр болгохыг өнөө ба хойч үеийнхэндээ уриалж байна.

Хүн төрөлхтөн сансрын эрин үед шилжин орсон энэ цаг үед Монгол Улс энэ салбарт дахин нэг үсрэлт хийж, ХХ зууны амжилтын буухиаг шинэ зуунд үргэлжлүүлэн сансар огторгуйд үндэстэн улс өөрийн орон зайгаа эзэмших нь бидний алсын биш ойрын зорилт мөн.

Сансрын технологийг хөгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэх, амьдралд нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, хагас зууны ойд монголчууд дараагийн элчээ сансарт илгээх нь үндэсний шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын төдийгүй Засгийн газрын онцгой анхаарах, тэргүүлэх чиглэлийн нэг байх ёстой.

УИХ-аас 2012 онд баталсан “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг шинэчлэх, сансар судлалын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх, өндөр технологийн тусгай бүс батлуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх мега төслийг дэмжих чиглэлд энэ удаагийн парламент анхаарал хандуулж, тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан

2025.03.22

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 2 цаг 6 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 2 цаг 21 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 3 цаг 7 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 3 цаг 11 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 3 цаг 25 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 3 цаг 35 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 3 цаг 37 мин Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо 3 цаг 38 мин Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө 3 цаг 40 мин Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 3 цаг 53 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 4 цаг 1 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 4 цаг 10 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 4 цаг 13 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 4 цаг 26 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 4 цаг 41 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 5 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 5 цаг 24 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 18 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 18 цаг 30 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 18 цаг 37 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ
Top