x

Дэлхийн мөсөн голууд хурдацтай хайлж байна

Дэлхийн өнцөг булан бүр дэх мөсөн голууд урьд хожид байгаагүйгээр хурдацтай хайлж, сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн ихээр татарсныг ЮНЕСКО-гоос баасан гаригт танилцуулсан тайлан харууллаа. 

“1975 оноос хойш мөсөн голуудын 9000 гигатонн мөс хайлсан нь Германы нутаг дэвсгэрийн хэмжээтэй дүйцэхүйц 25 м зузаан мөстэй тэнцэж байна” гэж Швейцарт төвтэй Дэлхийн мөсөн голуудыг ажиглан хянах төвийн дарга Майкл Земп Женев дахь НҮБ-ын байранд тайланг танилцуулах үеэр мэдэгджээ.

Арктикаас Альпийн нуруу хүртэл, Өмнөд Америкаас Төвөдийн тэгш өндөрлөг хүртэлх мөсөн голуудын хайлах явц цаашид улам түргэсэх төлөвтэй байна. Энэ нь далайн түвшин нэмэгдэж, гол усны эх үүсвэрүүд багасаж байгаа энэ үед дэлхий даяар эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудлыг улам хурцатгах магадлалтай.

Энэхүү тайланг Олон улсын мөсөн голыг хамгаалах өдрийг анх удаагаа тэмдэглэж байгааг тохиолдуулан Парис хотноо зохион байгуулж буй ЮНЕСКО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулжээ. Энэ өдөр дэлхий даяарх мөсөн голуудыг хамгаалахын тулд олон нийтийг хамарсан арга хэмжээ авахыг уриалах зорилготой юм.

М.Земпийн хэлснээр, сүүлийн зургаан жилийн тавд нь мөсөн голууд хамгийн ихээр хайлсан бөгөөд зөвхөн 2024 онд гэхэд мөсөн голууд 450 гигатонноор багассан байна. Ингэснээр далайн түвшин өсөхөд хамгийн ихээр нөлөөлжээ. Далайн түвшин нэмэгдэж байгаа нь олон сая хүнийг үерийн гамшигт өртөх эрсдэлд оруулж, усан цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараас хамааралтай олон сая хүний амьдралд эрсдэл учруулж байгаа юм.

Дэлхийн цаг уурын байгууллагын Ус, криосферийн асуудал эрхэлсэн захирал Стефан Уленбрукийн хэлснээр, дэлхийн хэмжээнд 275 мянга орчим мөсөн гол байгаа бөгөөд эдгээр нь Антарктид, Гренландын мөсөн бүрхүүлтэй нийлээд дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг.

Агаарын хэмийн өсөлт нь цэвэр усны нөөцийг цасаар хангадаг бүс нутгуудын байдлыг улам дордуулахын зэрэгцээ цасан нуранги, хөрсний гулгалт, шар усны үер зэрэг аюулын давтамжийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 2000-2023 оны хооронд уулын мөсөн голууд хайлснаар далайн түвшин 18 мм буюу жилд 1 орчим мм-ээр нэмэгджээ.

Дэлхийн мөсөн голуудыг ажиглан хянах төвийн мэдээлснээр, далайн түвшин нэг мм-ээр дээшлэхэд жил бүр 300 мянган хүн үерийн эрсдэлд ордог байна.

Эс сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 42 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 44 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 46 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 48 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 49 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 50 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 53 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 53 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 31 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 32 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 34 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 35 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 38 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 41 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 44 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 49 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 51 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 54 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 27 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 29 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top