
Өнөөдөр 34 м/c давж хүчтэй салхилна
Өнөөдөр буюу 25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 м/c, зарим үед 34 м/c-ийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана.
2025-03-25

Цоохор ирвэсийн хамгаалалд олон улсын эрдэмтэд Казаньд чууллаа
ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам болон Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчны яам хамтран 2025 оны гуравдугаар сарын 12-15-ны хооронд Казань хотод “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал – Хүчээ нэгтгэе” сэдвийн хүрээнд олон улсын хурал зохион байгууллаа.
2025-03-24

Улсын аварга О.Хангай: Наадмын хиймэл зүлэг дээр барилдахдаа халтирч унахгүй байхыг л хичээж байсан
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн хиймэл зүлэгтэй холбоотойгоор зарим бөхчүүд хүнд гэмтэл авч, олон бөх халтирч унасан нь олны анхаарлыг татсан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын аварга О.Хангай байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2025-03-24

Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илүү эрхтэн авсан" гэж мэдэгдлээ
"Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан" хэргээр П.Батчулуун эмчид 2 жил 6 сарын хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан донор болсон талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
2025-03-24

Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо
АНУ болон Украины төлөөлөгчид өчигдөр буюу ням гарагт Саудын Арабын Жидда хотод энхийн хэлэлцээний хүрээнд уулзаж, уулзалт амжилттай болсон хэмээн хоёр тал мэдэгдлээ. Уулзалтад АНУ-ыг тусгай элч Стив Виткофф, харин Украиныг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүлэн оролцсон байна.
2025-03-24

Иран цөмийн асуудлаар хэлэлцэхэд бэлэн ч хориг арга хэмжээгээ цуцлахыг АНУ-аас шаарджээ
Ираны эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээ хийх санаачлагыг хүлээн авч, тодорхой болзлуудын хүрээнд яриа хэлцэлд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Гэвч тэд АНУ-аас авсан хориг арга хэмжээг сулруулахыг гол нөхцөл болгон тавьсан байна.
2025-03-24

Трампын засаг захиргаа 500 мянган цагаачийн түр оршин суух эрхийг цуцлав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Куба, Хаити, Никарагуа, Венесуэлээс ирсэн 500 мянга гаруй цагаачийн хууль ёсны түр оршин суух статусыг цуцлахаар шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены хэрэгжүүлж байсан хүмүүнлэгийн шалтгаант түр оршин суух зөвшөөрлийн бодлогыг зогсоох алхмын нэг юм.
2025-03-24

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Суг үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн үлдлээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн цэц парламентын шийдвэрийг хүчингүй болгож, Ерөнхий сайд Хан Док Сугийг огцруулах тухай импичментийг хүлээж аваагүй байна. Үндсэн хуулийн цэцийн найман шүүгчээс зөвхөн нэг нь импичментийг дэмжжээ.
2025-03-24

Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгож өсгөв
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны ээлжит хурлаар бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Энэ нь инфляцын дарамт нэмэгдэж, гадаад, дотоод орчны эрсдэл өссөнтэй холбоотой хэмээн үзжээ.
2025-03-24

Улаанбаатар хотод бүх нийтийн их цэвэрлэгээ өрнөж, 800 тонн хог хаягдлыг цэвэрлэв
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2025 онд нийт зургаан удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ээлжит их цэвэрлэгээ гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттайгаар үргэлжилж байна.
2025-03-24

Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, “Приус-30” машины эзэн болов
Наурызын баярт зориулсан уламжлалт барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, заан С.Сүхбат үзүүрлэв.
2025-03-24

Туркийн сөрөг хүчний нэр дэвшигчийг шоронд хорьсон нь олон улсын шүүмжлэл дагууллаа
Туркийн сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам (БНАН) Истанбул хотын дарга Экрем Имамоглуг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Гэсэн ч гуравдугаар сарын 23-нд түүнийг авлига, терроризмын хэрэгт буруутган баривчилж, шоронд хорьсон нь дотоодын болон олон улсын хэмжээнд хүчтэй шүүмжлэл дагуулав.
2025-03-24

Монголын анхны 3D виртуал сургуулийг танилцууллаа
Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран хөгжүүлж буй Монголын анхны 3D виртуал сургуулийн эхний хувилбарыг олон нийтэд танилцууллаа. Энэхүү виртуал сургууль нь компьютер дээр бүрдүүлсэн дижитал орчинд сурагчид өөрийн аватар дүрээр нэвтэрч, хамтдаа суралцаж, харилцах, туршлага солилцох шинэ боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
2025-03-24

АНУ руу шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд ICAO-гийн төлөөлөгчид Монголд ажиллав
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн төлөөлөгчид болох Иргэний нисэхийн аюулгүй байдлын хэрэгжилт хариуцсан Сусанта Ди Сильва, Техникийн туслалцаа хариуцсан Ражу Шреста нарыг хүлээн авч уулзлаа.
2025-03-24

Төрийн аудитын байгууллагууд Дархан-Уул аймагт туршлага солилцов
Дархан-Уул аймагт төрийн аудитын байгууллагуудын “Харилцан туршлага солилцох өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгт Үндэсний аудитын газар болон нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн төрийн аудитын газрууд оролцсон бөгөөд төрийн санхүү, төсвийн хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх, харилцан суралцах зорилготой байв.
2025-03-24

Канад ирэх сард ээлжит бус сонгууль явуулна
Канадын Ерөнхий сайд Марк Карни дөрөвдүгээр сарын 28-нд ээлжит бус сонгууль зохион байгуулахаар шийдвэрлэснээ ням гарагт мэдэгдлээ. Энэ мэдэгдлээр таван долоо хоног үргэлжлэх сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ.
2025-03-24

Г.Наранцэцэг “Их дуулга”-аас алтан медаль хүртэж, Монгол Улс зургаадугаарт жагслаа
Гүржийн нийслэл Тбилиси хотод болсон жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн амжилттай өндөрлөж, Монгол Улсын баг нэг алтан медаль хүртлээ. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг алтан медаль хүртэж, төрийн дууллаа Тбилисид эгшиглүүлэв.
2025-03-24

Италид хиймэл оюун ухаанаар бүрэн бичигдсэн анхны сонин хэвлэгдлээ
Италийн Il Foglio сонины тусгай дугаар бүхэлдээ зохиомол оюун ухаанаар (ЗОУ) бичигдсэн анхны албан ёсны сонин болж, хэвлэлийн түүхэнд шинэ хуудас нээлээ хэмээн The Guardian мэдээллээ. Энэхүү дөрвөн нүүр бүхий дугаарыг сонины мухлагуудаар худалдаалж, цахимаар ч унших боломжтой аж.
2025-03-24

Greenpeace байгууллага $660 саяын торгуульд унав
АНУ-ын Хойд Дакота мужийн шүүх экологийн нэр хүндтэй Greenpeace байгууллагыг гүтгэлгийн хэрэгт буруутай хэмээн үзэж, нефть, хийн Energy Transfer Partners компанид 660 сая ам.доллар төлөх шийдвэр гаргалаа.
2025-03-24

75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй нохой боллоо
АНУ-д ердөө найман сартай, 75 кг жинтэй “Кадабомб Оками” нэртэй гөлөг 5.7 сая ам.доллараар буюу ойролцоогоор 19.7 тэрбум төгрөгөөр зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэй нохой болж байна хэмээн New York Post мэдээлжээ.
2025-03-24
