x

Канад ирэх сард ээлжит бус сонгууль явуулна

Канадын Ерөнхий сайд Марк Карни дөрөвдүгээр сарын 28-нд ээлжит бус сонгууль зохион байгуулахаар шийдвэрлэснээ ням гарагт мэдэгдлээ. Энэ мэдэгдлээр таван долоо хоног үргэлжлэх сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ.

Английн банкны ерөнхийлөгч асан, одоогийн Либерал намын дарга М.Карни АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх хэлэлцээнд “ард түмний тодорхой мандат шаардлагатай” хэмээн мэдэгдэж, “Трамп канадчуудыг хагалан бутаргаж, улсыг маань өөрийн эзэмшил болгохыг зорьж байна” хэмээн шүүмжилсэн нь улс төрийн халуун уур амьсгалыг улам хурцатгалаа.

Түүний гол өрсөлдөгч, Консерватив намын дарга Пьер Пуальевр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “тууштай, хүчирхэг, хүндлэл хүлээсэн удирдагчийн хувиар АНУ-тай дипломат яриа хэлэлцээ хийх” бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Сонгуулийг товлоход нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Канадын эсрэг худалдааны дайн эхлүүлж, “Канад бол АНУ-ын 51 дэх муж улс болох ёстой” гэж мэдэгдсэн явдал юм. Үүнээс үүдэн хоёр улсын харилцаа эрс муудаад байгаа билээ.

Энэ удаагийн сонгуульд:

  • Либерал намын дарга Марк Карни

  • Консерватив намын дарга Пьер Пуальевр

  • Шинэ Ардчилсан намын дарга Жагмит Сингх

  • “Квебекийн блок” намын дарга Ив-Франсуа Бланшет
    нар өрсөлдөхөөр болсон байна.

Эх сурвалж: BBC.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 2 цаг 36 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 2 цаг 38 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 2 цаг 39 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 2 цаг 50 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 2 цаг 55 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 5 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 4 цаг 41 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 4 цаг 44 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 6 цаг 48 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 6 цаг 53 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 6 цаг 55 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 6 цаг 58 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 7 цаг 5 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 7 цаг 9 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 8 цаг 32 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 8 цаг 39 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 9 цаг 4 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 9 цаг 5 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 9 цаг 7 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 9 цаг 28 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top