x

Туркийн сөрөг хүчний нэр дэвшигчийг шоронд хорьсон нь олон улсын шүүмжлэл дагууллаа

Туркийн сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам (БНАН) Истанбул хотын дарга Экрем Имамоглуг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Гэсэн ч гуравдугаар сарын 23-нд түүнийг авлига, терроризмын хэрэгт буруутган баривчилж, шоронд хорьсон нь дотоодын болон олон улсын хэмжээнд хүчтэй шүүмжлэл дагуулав.

БНАН-ын дарга Озгюр Озель Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд хандан “сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, Имамоглугийн эсрэг шударга өрсөлдөөн өрнүүлэх”-ийг уриалсан байна. Намын сунгаанд 15 сая хүн оролцож, тэдний 13.2 сая нь Имамоглуг дэмжсэн нь ард түмний дэмжлэг өндөр байгааг харуулж байна.

Түүнийг терроризмын хэргээр шалгаж, тус улсад хориглосон Курдийн Ажилчны Намыг дэмжсэн хэмээн буруутгаж байгаа ч Имамоглу бүх хэргийг няцаасан байна. Түүнийг гуравдугаар сарын 21, 22-нд байцааж, 23-ны өглөө шүүхийн шийдвэрээр хорьжээ. Мөн өдөр Туркийн Дотоод хэргийн яам түүнийг Истанбул хотын даргын үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн бөгөөд түүний орлогчийг ойрын өдрүүдэд сонгохоор болжээ.

Имамоглугийн баривчилгааг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 19-нөөс хойш үргэлжилж, олон зуун хүн баривчлагдаад байгаа бол эрх баригчид нийтийн цуглаан зохион байгуулахыг хориглож, арга хэмжээг чангатгажээ.

Харин Европын Зөвлөл болон Германы Засгийн газар уг баривчилгааг хүчтэй шүүмжилж, "улс төрийн өрсөлдөөнд шүүх, шоронг ашиглах нь ардчилалд ноцтой ухралт" болохыг онцлон, Туркийн эрх баригчдад түүнийг нэн даруй суллахыг уриалсан байна.

Эх сурвалж: DW, Anadolu.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 2 цаг 41 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 2 цаг 42 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 2 цаг 43 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 2 цаг 54 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 2 цаг 59 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 9 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 4 цаг 45 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 4 цаг 48 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 6 цаг 52 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 6 цаг 57 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 6 цаг 59 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 7 цаг 2 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 7 цаг 9 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 7 цаг 13 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 8 цаг 36 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 8 цаг 43 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 9 цаг 8 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 9 цаг 10 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 9 цаг 11 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 9 цаг 32 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top