x

Улсын аварга О.Хангай: Наадмын хиймэл зүлэг дээр барилдахдаа халтирч унахгүй байхыг л хичээж байсан

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн хиймэл зүлэгтэй холбоотойгоор зарим бөхчүүд хүнд гэмтэл авч, олон бөх халтирч унасан нь олны анхаарлыг татсан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын аварга О.Хангай байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Миний хувьд өнгөрсөн жилийн наадмаар халтирч унаагүй. Гэхдээ хэд хэдэн удаа тэнцвэрээ алдсан. Хэдий тийм боловч халтирч унахгүйн тулд барилдаанаасаа илүүтэй биеэ цэгнэж, болгоомжлоход гол анхаарлаа хандуулж байлаа. Үндэсний их баяр наадамд зодоглох нь бөх хүний бүх насны хөдөлмөр, бүх жилийн хичээл зүтгэлийн үр дүн байдаг” хэмээв. Мөн тэрээр барилдаж ирсэн 15 жилийн хугацаандаа зөвхөн хоёр удаа сэтгэл ханамжтайгаар гэртээ харьсан тухайгаа дурдлаа. Тухайлбал, Улсын харцага цол хүртсэн болон аварга болж түрүүлсэн хоёр наадамд өөрийн зорилго биелсэн гэж үздэг гэлээ.

Хиймэл зүлэгтэй холбоотой асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооноос саяхан хурал зохион байгуулж, өнгөрсөн жилийн наадамд 30 гаруй бөх халтирч унасан, дөрвөн бөх бэртсэн тухай хэлэлцжээ. Тэдний нэг болох “Ховд” дэвжээний бөх, Улсын заан Б.Пүрэвсайхан нь наадмаас хойш өнөөг хүртэл бэртлийн улмаас барилдаж чадаагүй байна. Хэдий тэр бэртлээ эдгээсэн ч дахин өмнөх түвшиндээ барилдаж чадах эсэх нь тодорхойгүй байгааг О.Хангай онцолж, ийм төрлийн алдаа, хариуцлагагүй шийдвэрээс болж бөхчүүдийн эрүүл мэнд, спортын замналд хохирол учирч буйг анхаарууллаа.

Тэрбээр хариуцлагагүй байдлаас үүдсэн энэ мэт үйлдлийг дахин гаргахгүй байхад чиглэсэн шаардлага, саналуудыг хариуцсан албан тушаалтнуудад уламжилсан тухайгаа мөн дурдсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 1 цаг 9 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 36 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 1 цаг 43 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 1 цаг 52 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнажээ 2 цаг 54 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 3 цаг 5 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 3 цаг 51 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 4 цаг 32 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 4 цаг 41 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 5 цаг 21 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 7 цаг 27 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 7 цаг 46 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 8 цаг 3 мин Хулгайтай тэмцэхээ боль! 8 цаг 21 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 8 цаг 39 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 8 цаг 46 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 9 цаг 2 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 9 цаг 7 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 9 цаг 12 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 9 цаг 17 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top