
Улаанбаатар хотын метроны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжлээ
Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатарт метро барих асуудлыг бодитой шийдвэрийн шатанд хүргэж буй түүхэн алхам” хэмээн онцолсон юм.
2025-03-26

Шинжилгээний хариуг E-Mongolia-гаас хялбар авах боломжтой
Та өөрийн болон хүүхдийнхээ шинжилгээний хариуг E-Mongolia-гаас хэрхэн авахыг мэдмээр байна уу.
2025-03-26

Овечкин 889 дэх гоолоо оруулж, NHL-ийн бүх цаг үеийн дээд амжилтад ойртлоо
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Виннипег Жетс” багтай хийсэн тоглолтод шайб оруулж, 889 дэх гоолоо бүртгүүллээ. Ингэснээр тэрбээр NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан хоккейчин Уэйн Гретцкигийн 894 гоолын дээд амжилтад ердөө 5 гоол дутуу болж байна.
2025-03-26

НҮБ: Рохинжа дүрвэгсдэд тусламж үзүүлэхгүй бол “аймшигт үр дагавар” дагуулна
Бангладеш улсад амьдарч буй рохинжа дүрвэгсдэд илүү их хэмжээний санхүүгийн тусламж шаардлагатай байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага анхааруулж, олон улсад хандан 930 сая ам.долларын тусламж үзүүлэхийг уриаллаа.
2025-03-26

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгуулийг 2025 оны зургадугаар сарын 22-нд зохион байгуулахаар болсон талаар албан ёсоор мэдээллээ. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 23-наас эхлэн хоёр сарын хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар түр зогсоох юм.
2025-03-26

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих Японы буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжиж эхэллээ
Энэхүү төслийг Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн гэрээнд Японы Элчин сайд М.Игавахара болон Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурсан байна.
2025-03-26

Мал эмнэлгийн байгууллагууд гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтад хамрагдаж байна
Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургуулийг мал эмнэлгийн байгууллагын удирдлага, мэргэжлийн анги, алба хаагчдын бэлэн байдлыг үнэлэх, гамшгийн нөхцөлд ажиллах чадварыг сайжруулах зорилгоор анх удаа улсын хэмжээнд явуулж буйгаараа онцлог юм.
2025-03-26

“Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах шийдвэрийг гаргалаа. Энэ нь тухайн бүсийн боловсролын хүртээмжийг сайжруулах чухал алхам гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Д.Наранбаяр онцолсон байна.
2025-03-26

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр томилогдсон Ажлын хэсэг тайлангаа Засгийн газарт танилцууллаа
Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, үүгээр дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар 14 хоногийн өмнө байгуулсан. Тус Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
2025-03-26

Памела Андерсон нас, нэр хүнд, амьдралын тухай өгүүлсэн “Шоугерл” кинонд гол дүр бүтээлээ
2025 оны гуравдугаар сарын 20-ноос Памела Андерсон, Жейми Ли Кертис нарын гол дүрд нь тоглосон “Шоугерл” нэртэй драматик кино дэлгэцнээ гарч эхэлжээ. Найруулагч Жиа Коппола энэ бүтээлээ насжилт, эмэгтэй хүний үнэлэмж, карьераа дуусгасан хүний шинэ амьдралыг хэрхэн эрэлхийлж байгааг уянгын өнгө аяс, гүн утгаар харуулсан бүтээл болгон найруулсан байна.
2025-03-26

Шагалын “Хаврын цэцэгс” уран зураг $3 саяын үнэлгээтэйгээр дуудлага худалдаанд оролцоно
Орос гаралтай алдарт зураач Марк Шагалын “Хаврын цэцэгс” нэртэй уран зураг ирэх гуравдугаар сарын 29-нд Гонконгт болох Sotheby’s-ийн орчин үеийн урлагийн дуудлага худалдаанд оролцож, $2.8–3.6 саяын үнэлгээтэйгээр худалдаалагдах топ-лот болж байна.
2025-03-26

АНУ, ОХУ, Украин гурван талт уулзалтыг Саудын Арабт үргэлжлүүлэв: гол сэдэв нь тэнгисийн аюулгүй байдал
АНУ-ын зуучлалаар Орос, Украины төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын “The Ritz-Carlton” зочид буудалд гуравдагч талын оролцоотой хоёр дахь удаагийн уулзалтаа 2025 оны 3 дугаар сарын 23, 24-нд хийжээ. Уулзалтыг албан ёсны “энхийн хэлэлцээр” гэж нэрлээгүй ч шинжээчдийн түвшний санал солилцоо гэж тодорхойлсон байна.
2025-03-26

2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болох УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдааны тов
ТӨОНӨ-компаниудын бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх ажлын хэсгийн хуралдаан
2025-03-26

Арилжаа болон дампуурлын харилцааг зохицуулах хоёр хуулийн төслийг хэлэлцэв
2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн судлаач, багш нар оролцож, Арилжааны хуулийн болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийг танилцууллаа.
2025-03-26

Засгийн газрын 2024 оны үйл ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэл шүүмжлэл дагуулав
2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Монгол Улсыг 2021–2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Энэ асуудлыг 2025 оны гуравдугаар сарын 18-нд хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, хэлэлцүүлэг түр хойшлогдсон байсан юм.
2025-03-26

Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийв
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга Б.Түвшин 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Словени-Монголын парламентын бүлгийн дарга хатагтай Сузана Леп Шименкотой цахим уулзалт хийлээ.
2025-03-26

“Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээ эхэллээ
Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Европын Холбооны “Монголын гадаад худалдааг дэмжих төсөл”-тэй хамтран “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2025-03-26

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 25-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг өнгөрөгч албан ёсны айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн яамны Хүндэт зочны хувиар зочилсон нь агуулга, үр дүн сайтай хэрэгжсэн хэмээн онцолж, энэ ажлыг хамтран зохион байгуулсан Элчин сайдад талархал илэрхийллээ.
2025-03-26

Улаанбаатар хөнгөн галт тэрэгний төсөл энэ зун эхэлнэ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийн ТЭЗҮ боловсруулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай байна.
2025-03-26

Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан боллоо
Засгийн газраас байгуулсан, экспортыг эрчимжүүлж валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч байгаа энэ үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул тус ажлын хэсэг цаашдын арга хэмжээг хэлэлцэн, зарим шийдвэрүүдийг гаргасан байна.
2025-03-26
