x

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр томилогдсон Ажлын хэсэг тайлангаа Засгийн газарт танилцууллаа

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, үүгээр дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар 14 хоногийн өмнө байгуулсан. Тус Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Сангийн сайд Б.Жавхланын мэдээлснээр, Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар багтсан бөгөөд тэд холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэл өгч, газар дээр нь нөхцөл байдлыг судалсан байна.

Гурван боомтын аль алинд нүүрсний овоолго үүссэн, хоёр улсын хилийн хоёр талд нүүрс хураагдсан байдалтай байгааг ажлын хэсгийнхэн онцолсон байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан, экспортод гарах хэмжээ саарсан, улмаар алдагдал нэмэгдэж байгаатай холбоотой аж. Мөн энэ нь биржийн арилжаанд компаниудын оролцох боломжийг хязгаарлаж, нүүрсний арилжаа саармагжих шалтгаан болжээ.

Ийм нөхцөлд Ажлын хэсэг:

  • Бирж, үнэ, боомтын нөхцөл зэрэг дотоод хүчин зүйлсийг 50 хувиар бууруулах чиглэлд анхаарч ажилласан;

  • Аж ахуйн нэгжүүдийн тавьсан санал, тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Тус ажлын хэсэг цаашид нүүрсний тээврийг оновчтой зохион байгуулах, хил дээр үүссэн овоолгыг багасгах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын саад тотгорыг бууруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 9 цаг 7 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 9 цаг 8 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 9 цаг 10 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 9 цаг 13 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 9 цаг 14 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 9 цаг 17 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 9 цаг 19 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 21 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 9 цаг 22 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 11 цаг 16 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 11 цаг 24 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 11 цаг 28 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 11 цаг 32 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 11 цаг 33 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 11 цаг 35 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 11 цаг 36 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 13 цаг 11 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 13 цаг 15 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 13 цаг 19 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 13 цаг 20 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top