
Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ
Йордан улсын нийслэл Амман хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
2025-03-28

Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно
Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, ирэх тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль зохион байгуулагдах болсныг зарласнаар тус улсад таван долоо хоног үргэлжлэх сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ.
2025-03-28

Улаанбаатарын баруун хэсгийг дулаан, цахилгаанаар хангах ТЭЦ-5 станцыг Баянголд барина
Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шинээр 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станц барихаар төлөвлөжээ.
2025-03-28

“Реал Мадрид” багийн дөрвөн тоглогчийг ёс зүйгүй үйлдлийн улмаас УЕФА шалгаж эхэллээ
Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтын дараа Испанийн “Реал Мадрид” багийн дөрвөн тоглогчийг зохисгүй үйлдэл хийсэн үндэслэлээр Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА) албан ёсоор шалгаж эхэлсэн тухай ТАСС агентлаг УЕФА-гийн хэвлэлийн албанаас эш татан мэдээллээ.
2025-03-28

Туркт зургаан шөнийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1800 гаруй хүн баривчлагджээ
Туркийн хэд хэдэн хотод өнгөрсөн лхагва гарагаас эхлэн зургаан шөнийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1879 хүн баривчлагдсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдэв.
2025-03-28

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна.
2025-03-28

Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ
Тэмцээний 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Э.Дэлгэрмаа Ази тивийн дөрөв дэх медалиа гардсан бол Б.Мөнхнар, Б.Отгонтуяа нарын Ази тивийн анхны медалиа гардав.
2025-03-28

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн үргэлжилж байна
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр "Атрын IV аян"-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн болно.
2025-03-28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа
"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан.
2025-03-28

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
2025-03-28

Трамп TikTok-ийн хэлцлийг амжилтад хүргэхийн тулд Хятадын тарифыг бууруулахад бэлэн гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын компанид харьяалагддаг TikTok аппликэйшнийг зарах хэлэлцээрийг амжилттай болгохын тулд Хятадад ногдуулсан тарифыг бууруулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
2025-03-27

Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөгчийн ордонд нэвтэрлээ
Суданы армийн удирдагч генерал Абдел Фаттах аль-Бурхан бараг хоёр жил үргэлжилж буй дайны дараа анх удаа Ерөнхийлөгчийн ордонд нэвтрэн орлоо. Тэрбээр Хартумын олон улсын нисэх буудалд газардсаны дараа шууд тус ордонд очсон бөгөөд уг газар нь улсын тусгаар тогтнол, эрх мэдлийн бэлгэ тэмдэг хэмээгддэг.
2025-03-27

“Эх Дэлхийн цаг” арга хэмжээнд дэлхийн алдартай барилгууд нэгдлээ
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт зохион байгуулагддаг “Эх Дэлхийн цаг” олон улсын арга хэмжээ энэ жил ч дэлхий даяар амжилттай боллоо. Бямба гарагийн 20:30–21:30 цагийн хооронд байгаль орчинд анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийн тулд дэлхийн улс орнуудын олон мянган хүн болон нэр хүндтэй барилга байгууламжууд гэрлээ унтраан оролцсон байна.
2025-03-27

Яармагийн гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгав
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд байрлах зөвшөөрөлгүй барьсан гүүрийг нийслэлийн Гудамж зам, гүүрийн барилга, байнгын засварын газар /ГУББГ/-аас албадан буулгаж, голын орц, гарцыг чөлөөлж байна.
2025-03-27

“Эх оронч Дарханыхан” аяны хүрээнд сурагчдад зориулсан “Цэргийн нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдав
Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймагт "Эх оронч Дарханыхан" нэг сарын нөлөөллийн аяныг эхлүүлээд байна. Тус аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран энэ сарын 18-наас албан ёсоор эхлүүлжээ.
2025-03-27

Гамшгийн дохионы сургуулилт орон даяар болно
Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог өнөөдөр буюу гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гарагт 16:00 цагт орон даяар дуугаргах бөгөөд иргэдийг сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
2025-03-27

ФИФА 2025 оны клубүүдийн ДАШТ-ий шагналын санг дэлгэрэнгүй танилцууллаа
Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ 2025 онд АНУ-д зохион байгуулагдах анхны 32 багийн бүрэлдэхүүнтэй клубүүдийн ДАШТ-ий 1 тэрбум ам.долларын шагналын санг хэрхэн хуваарилах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулжээ. Энэхүү тэмцээн 2025 оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх юм.
2025-03-27

Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо
Өвөрмөц бүтцээрээ палеонтологичдын анхаарлыг татсан хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл Монголын говиос илэрлээ. Урьдчилсан судалгаагаар энэ нь Цэрдийн галавын үед амьдарч байсан, урт хумстай, хоёр хөлт, өвсөн тэжээлт теризинозаврын шинэ төрөл зүйл болох нь тогтоогджээ.
2025-03-27

Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн логик дүгнэлт анхаарал татаж байна
Украины Зэвсэгт хүчний амссан хохирол нэг саяыг аль хэдийн давсан байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Сүүлийн үед шинжээчид янз бүрийн эх сурвалж, мэдээллийг логик дэс дараалалтайгаар харьцуулан, энэ сөргөлдөөнд Украины тал хэр их хохирол амссаныг тооцох оролдлого хийж эхэлжээ.
2025-03-27

Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжээчдийн таамаг, украин талын зөрүүтэй мэдэгдэл
Олон улсын хэвлэлүүдийн мэдээллээр Украины Зэвсэгт хүчний хохирол Оросын эсрэг эхэлсэн сөргөлдөөний гурван жилийн хугацаанд нэг саяас даваад буйг зарим барууны шинжээчид таамаглаж байна. Харин Украины Засгийн газар уг тоог эрс зөрүүтэй мэдээлсээр байгаа юм.
2025-03-27
