x

Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно

Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, ирэх тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль зохион байгуулагдах болсныг зарласнаар тус улсад таван долоо хоног үргэлжлэх сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ.

Альбанезегийн тэргүүлдэг Лейборист нам 2022 оны сонгуульд ялалт байгуулан олонх болж байсан ч сүүлийн үеийн санал асуулгаар сөрөг хүчний Либерал-Үндэсний эвсэл хүчтэй өрсөлдөх төлөвтэй байна.

Ерөнхий сайд Альбанезе мэдэгдэлдээ:

“Манай засгийн газар дэлхий нийтэд тулгарч буй бэрхшээлүүдийг австрали маягаар даван туулж, амьжиргааны өртгийн өсөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслахын зэрэгцээ ирээдүйн бүтээн байгуулалтад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна. Австрали улс ард иргэдийнхээ хүч, тэсвэрийн ачаар хөгжин дэвжиж байна. Тиймээс тавдугаар сарын 3-нд бид улам урагшлах замыг хамтдаа сонгох болно” хэмээн онцолсон байна.

Өнөө өглөө Ерөнхий сайд Амбан захирагч Сэм Мостинтэй уулзаж, сонгууль явуулах зөвшөөрөл хүссэн бөгөөд Австралийн Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд сонгуулийг зарлахын тулд Их Британийн хаан Чарльзыг төлөөлж буй Амбан захирагчаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Австралид парламентын сонгууль гурван жил тутамд зохион байгуулагдах хуультай бөгөөд энэ удаад сонгуулийг 2024 оны 5-р сарын 17-ны дотор явуулах ёстой юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Уржигдар 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Уржигдар 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Уржигдар 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Уржигдар 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Уржигдар 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Уржигдар 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2025-09-05 Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 2025-09-05 Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 2025-09-05 Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 2025-09-05 Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 2025-09-05 Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2025-09-05 Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2025-09-05 Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2025-09-05 Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2025-09-05 Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2025-09-05 Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2025-09-05 АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2025-09-05
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top