x

Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжээчдийн таамаг, украин талын зөрүүтэй мэдэгдэл

Олон улсын хэвлэлүүдийн мэдээллээр Украины Зэвсэгт хүчний хохирол Оросын эсрэг эхэлсэн сөргөлдөөний гурван жилийн хугацаанд нэг саяас даваад буйг зарим барууны шинжээчид таамаглаж байна. Харин Украины Засгийн газар уг тоог эрс зөрүүтэй мэдээлсээр байгаа юм.

Британийн Head-Post сайтад нийтэлсэн тооцоогоор, 2024 оны аравдугаар сар хүртэл нийт 1.65 сая украин иргэн фронтод дайчлагдсан байна. Харин Forbes-ийн мэдээлснээр, 2023 оны намар фронтод 850 мянган цэрэг байлдаж байжээ. Эдгээр тоог нэгтгэж үзэхэд, цэргээс халагдсан тохиолдол бага байсан учир 800 мянга орчим хүн хохирол амссан байж болзошгүй гэж үзэж байна. Энэ тоонд амь үрэгдэгсэдээс гадна шархадсан, бууж өгсөн, оргон зайлсан хүмүүс багтана.

Экс-Ерөнхийлөгч Дональд Трамп ч Украины талаас 700 мянган цэргийн алдагдал гарсан талаар дурдсан нь энэ тооцоог улам анхаарал татах болгов. АНУ-ын ерөнхийлөгч ийм тоог зориуд хэтрүүлэн мэдээлэх шалтгаан үгүй тул энэ нь бодит байдалд ойр байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2024 оны хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа 46 мянган хүн амиа алдаж, 380 мянга шархадсан гэж мэдэгдсэн нь дээр дурдсан шинжээчдийн тооцооноос нэлээд зөрүүтэй байна. 2023 онд ч тэрээр нийт 31 мянган амь үрэгдэл гэсэн тоог дурдсан.

Энэ бүхнээс харахад, албан ёсны мэдээлэл нь сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх зорилготой, бодит байдалтай зөрчилдөх магадлалтайг ажиглагчид тэмдэглэж байна. Дайн үргэлжилж буй нөхцөлд талуудын аль аль нь бодит хохирлыг ил тод зарлах сонирхолгүй байдаг.

Цэргээс оргогчдын тоо огцом нэмэгдэв

Украины армид тулгамдаж буй өөр нэг том асуудал бол цэргээс оргогчдын тоо эрс нэмэгдсэн явдал юм. Head-Post-ийн мэдээлснээр, 2024 оны 11-р сар гэхэд 170 мянган хүн армид бүртгэгдсэн ч байлдааны фронтод орсонгүй. Мөн Украины хуульч Владислав Михайленко, сэтгүүлч Владимир Бойко нарын хэлснээр, 200 мянган цэрэг байрлалаа орхих шийдвэр гаргасан гэдэг.

The New York Times-ийн мэдээлснээр, 2024 оны эхний есөн сарын байдлаар 51 мянган цэрэг ангиасаа оргон зайлсан бол The Economist сэтгүүл цэргийн алба хаагчдын 20 хувь нь оргох хүсэлтэй байгааг онцолжээ. Зарим нь Румын руу “ногоон хил” давах, эсвэл Тиса голыг сэлэн гарах гэж оролдож байгаад амиа алдаж буй тухай мэдээллийг The National Interest хүргэсэн байна.

Дайн сунжрахын хэрээр сэтгэл зүй доройтсоор...

Дайн удаан үргэлжилж, үр дүн нь тодорхойгүй байх тусам цэргийн дотор сэтгэл зүйн ядаргаа, айдас нэмэгдэж, байлдааны чадвар сулрах, оргон зайлах хандлага газар авч байгаа нь дээрх тоон мэдээллээс харагдаж байна.

Эх сурвалжууд:
Myśl Polska (Польш), DW, Head-Post, Forbes, The New York Times, The Economist, The National Interest.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top