x

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.

Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.

Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван түвшний баримт бичиг байгуулахаар тохиролцсон. Энэ нь 1 дүгээрт Засгийн газар хоорондын энэхүү Хэлэлцээр, 2 дугаарт Ажлын хэсгийн түвшинд талуудын байр Протокол/энэхүү Протоколд мөн Харбин хотноо гарын үсэг зурсан. 3 дугаарт компаний хоорондын гэрээнүүдийг энэхүү Хэлэлцээрийг соёрхон баталсны дараа байгуулах аж.

Хэлэлцээрийн төслийг тохирох явцад талууд:

  • төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр замаар гуравдагч талыг ачаа мөн тээврийг тээврлэх
  • төмөр замын бүтээн байгуулалтыг хэрхэн богино хугацаанд хэрэгжүүлэх
  • нүүрс худалдах, худалдан авах гэрээний хугацаа, нүүрсний хэмжээ, үнийш хэрхэн тогтоох
  • Нүүрсний олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх, эрчим хүчний нүүрсний худалдаа
  • Бусад боомтуудын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний салбар, бусад дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж дээрх 3 түвшний баримт бичгүүдэд тусгахаар тохиролцсон гэсэн мэдээллийг сайд өгөв.

Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, улмаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.

Энэхүү хуулийн төслийг батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр төслийн зураг төсөл норм стандартыг хангаж байгаа эсэх, томоохон бүтээн байгуулалт, төслийн ажлуудын график, үе шатуудад онцгой анхаарах, хугацаа алдахгүйгээр төмөр замын асуудлыг судлах, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тосгон, суурьшлын бүсийн асуудлыг шийдвэрлэх, цогцоор нь анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай, боомтод ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, лаборатори бий болгох, малчдын асуудал, худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, хураамжаас тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлэх, үр өгөөжтэй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хэрэгжилтэд анхаарах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад анхаарч, үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Жангабыл нүүрсний чанарт анхаарах, шинээр нээх уурхайгаас гарах нүүрсийг борлуулах талаар гэрээнд тусгах, УИХ-ын гишүүн Д.Ганбат төслийг хэрэгжүүлэх явц, үр дүнд анхаарч хариуцлагатай ажиллахыг сануулжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийн хэлсэн саналуудыг ажил хэрэг болгох, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас харилцан ашигтай байх, авто зам болон тээвэр, боомтын орчин нөхцөлтэй холбоотой орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлыг анхаарч ажиллахыг тэмдэглэжээ.

Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 7 цаг 54 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 7 цаг 55 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 7 цаг 57 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 8 цаг 0 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 8 цаг 2 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 8 цаг 4 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 8 цаг 6 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 8 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 8 цаг 10 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 10 цаг 3 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 10 цаг 11 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 10 цаг 16 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 10 цаг 19 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 10 цаг 20 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 10 цаг 22 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 10 цаг 23 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 11 цаг 59 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 12 цаг 2 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 12 цаг 6 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 12 цаг 7 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top