
АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуулна гэж Д.Трамп мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдэхдээ, АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуулж эхлэх тухай ерөнхийлөгчийн тунхаглалд гарын үсэг зурсан байна. Харин дотооддоо үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэлд ямар ч татвар ногдуулахгүй гэлээ.
2025-03-27

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор Сингапур руу мордов
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж, урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг чансаагаараа “А” болон “В” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд хэсгийн тоглолтоо энэ сарын 29-нд хийх хуваарьтай.
2025-03-27

ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар байршлаа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 22-нд болохтой холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг 2025 оны гуравдугаар сарын 24-нд цахим хуудсандаа байршуулав.
2025-03-27

Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлүүллээ
Бүгд Найрамдах Армени Улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг тус улсын парламент хоёр дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталжээ. Уг хуулийг батлахыг 64 гишүүн дэмжиж, долоон гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.
2025-03-27

Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрлэлээ
Дани улсын Засгийн газар эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар хууль тогтоомжоо шинэчилж баталжээ. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен мэдэгдэхдээ, 18 нас хүрсэн эмэгтэйчүүдийг 2025 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн цэрэгт татаж эхэлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
2025-03-27

Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлгэн үзүүлнэ
Японы Осака хотод ирэх сард нээгдэх Дэлхийн экспогийн хүрээнд анх удаа олон нийтэд үзүүлэх “Ангарагийн чулууг” тус улсын баруун нутгаас экспо зохион байгуулагдах газарт зөөвөрлөн авчирч байна. Уг чулууг 2000 онд Японы судлаачид Антарктидаас олсон бөгөөд олон арван мянган жилийн өмнө Ангараг гарагаас Дэлхий рүү буусан солир болохыг шинжилгээний үр дүнгээр баталжээ.
2025-03-27

Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, гурван чиглэлд хамтрах санал дэвшүүлэв
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо болж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай албан ёсны уулзалт хийжээ.
2025-03-27

Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв
Энэхүү долоо хоногийн турш үргэлжилж буй олон улсын томоохон тэмцээнд тэрбээр 90-95 насны ангилалд 60 болон 800 метрийн гүйлтийн төрөлд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
2025-03-27

Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан, АН-ын мөрийн хөтөлбөр, зорилтуудаас оруулсан. Тэгэхээр намынхаа энэ зорилтуудыг хэр хэрэгжүүлж байна вэ гэдгээс хамаарч хариуцлага тооцох боломжтой. УИХ одоо Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байгаа шүү дээ.
2025-03-27

Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчийг цагаатгажээ
Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг халааг авах хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь Ли Жэ Мён байх болно гэж олон нийт үзэж байна. Тэрбээр мөн нэг тэрбум долларын бүтээн байгуулалттай холбоотой хээл хахуулийн болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.
2025-03-27

Нууц чатад сэтгүүлчийг нэвтрүүлсний хариуцлагыг М.Уолц хүлээв
“Би өөрөө энэ группийг үүсгэсэн, бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгах ёстой байлаа, энэ бол үнэхээрийн ичгүүртэй хэрэг” гэж тэрбээр телевизийн Fox News сувагт өчигдөр ярилцлага өгөхдөө хэлээд, чатад нэвтэрсэн The Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдберг бол түүний хувийн танил гэдгийг үгүйсгэсэн байна.
2025-03-27

ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ
Голландад залхуу хүмүүсийг газар доорх гянданд хориод, дээрээс нь ус гоожуулдаг байж. Хоригдлууд усыг шахуургаар тасралтгүй зайлуулахгүй л бол живж үхдэг байсан гэдэг. 18-р зууны Францад гуйлга гуйхыг гэмт хэрэг гэж үзээд гуйлгачилсан хүнийг М тэмдэгтэй тамгаар түлдэг байж. Энэ мэтээр төрөөс олон нийтийг хүчээр залхаан цээрлүүлж ажиллуулах явдал тухайн үеийн Европт бараг л хэвийн үзэгдэл шахуу байв.
2025-03-27

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 20 иргэнийг албадан гаргалаа
Гадаадын иргэн, харьяатын газраас улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Арвайнхутаг говь” ХХК-д жуулчин ангиллын виз болон хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхтэй БНХАУ-ын 20 иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж, өнөөдөр албадан гаргалаа.
2025-03-27

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад тавьсан асуултын хариуг хэлэлцэв.
2025-03-27

Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах ажлын хэсэг хуралдав
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаач Б.Нургүл “Виртуал хөрөнгө болон төв банкны цахим валютын эрх зүйн зохицуулалт: Улс орнуудын туршлага” сэдвийн хүрээнд хийсэн судалгаа, тайлангаа танилцууллаа.
2025-03-27

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
2025-03-27

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн /2025.03.27-28/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг хүргэж байна.
2025-03-27

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, явган шуургатай, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
2025-03-27

Цасан болон шороон шуургатай үед цахилгаан хэрэгсэл, аюулгүй байдлаа хангах зөвлөмж
Улаанбаатар орчмын цаг агаарын нөхцөл хүндэрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Иймд иргэд та бүхэн дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхааруулж байна.
2025-03-26

Ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж, 1.4 сая га талбай шатжээ
Он гарсаар улсын хэмжээнд найман аймгийн 20 суманд нийт 28 ой, хээрийн түймэр бүртгэгдэж, урьдчилсан байдлаар 887 га ой, 1.390.761 га хээрийн талбай шатсан талаар Улсын онцгой комиссын хуралдаанаар мэдээллээ. Сүүлийн арван жилд 2015 онд хамгийн олон буюу 26 түймэр гарч байсан бол 2025 онд уг тоо давж, түймрийн тоо огцом өссөн нь анхаарал татаж байна.
2025-03-26
