x

АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуулна гэж Д.Трамп мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдэхдээ, АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуулж эхлэх тухай ерөнхийлөгчийн тунхаглалд гарын үсэг зурсан байна. Харин дотооддоо үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэлд ямар ч татвар ногдуулахгүй гэлээ.

Тус мэдэгдлийн дагуу шинэ тариф 4 дүгээр сарын 2-ноос хэрэгжиж, 3-ны өдрөөс эхлэн татварыг хурааж эхлэхээр төлөвлөсөн байна. Шинэ татвар нь хилийн чанадад үйлдвэрлэсэн авто машин болон хөнгөн ачааны машинд хамаарах бөгөөд үүний үр дүнд жилд 100 тэрбум ам.долларын нэмэлт орлого төвлөрнө гэж Ерөнхийлөгчийн туслах Уилл Шарф онцолжээ.

Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид, тэр дундаа “Женерал Моторс”, “Форд Мотор”, “Стеллантис” зэрэг томоохон корпорацийн хувьцаа ойролцоогоор 5 хувиар унасан байна. Үүний зэрэгцээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен энэхүү тарифыг шүүмжлэн, Европын Холбоо эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэнэ гэдгээ мэдэгджээ.

Дональд Трампын төлөвлөж буй импортын татварын шинэчлэл “чөлөөлөх өдөр” гэж нэрлэгдсэн 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан орнууд болон бусад худалдааны түншүүдэд харилцан татвар ногдуулах бодлогыг ч мөн хэрэгжүүлэхээр тусгасан. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс татварын бодлогод “уян хатан нөхцөл” байж болохыг илэрхийлж, Сангийн сайд Скотт Бессент мөн улс орнууд урьдчилсан хэлэлцээр хийх боломжтойг дурдсан байна.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 54 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 21 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 1 цаг 28 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 1 цаг 37 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнажээ 2 цаг 39 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 3 цаг 36 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 4 цаг 17 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 4 цаг 26 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 5 цаг 6 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 7 цаг 12 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 7 цаг 31 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 7 цаг 48 мин Хулгайтай тэмцэхээ боль! 8 цаг 6 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 8 цаг 24 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 8 цаг 31 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 8 цаг 47 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 8 цаг 53 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 8 цаг 57 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 9 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 9 цаг 10 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top