x

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 20 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас  улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Арвайнхутаг говь” ХХК-д  жуулчин ангиллын виз болон хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхтэй БНХАУ-ын 20 иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж, өнөөдөр албадан гаргалаа. Тодруулбал, Дээрх иргэдийн 15 нь жуулчлах буюу k2 ангиллын цахим виз, 5 иргэн нь визгүй зорчих хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрч, өрлөгчин, тогооч, мужаан, гагнуур, дотоод засал, барилгын туслах ажил хийж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Аялал жуулчлалын визээр ирсэн гадаадын иргэний аяллын маршрут, байрлах газар, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж амрах зорилгын дагуу ашиглах ёстой. Гэвч уг визийг хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны төлбөрөөс зайлсхийх зорилгоор ашиглаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм.

Цаашид уг хяналт шалгалтын ажил үргэлжлэх бөгөөд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөж байна.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 18 цаг 44 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 18 цаг 51 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 19 цаг 0 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 19 цаг 42 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 22 цаг 12 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 22 цаг 33 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 22 цаг 55 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 23 цаг 1 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 23 цаг 11 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 23 цаг 20 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 23 цаг 25 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 23 цаг 27 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top