x

Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрлэлээ

Дани улсын Засгийн газар эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар хууль тогтоомжоо шинэчилж баталжээ. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен мэдэгдэхдээ, 18 нас хүрсэн эмэгтэйчүүдийг 2025 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн цэрэгт татаж эхэлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Анх 2027 оноос хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөж байсан уг шийдвэрийг батлан хамгаалах, аюулгүй байдлын нөхцөл байдалтай уялдуулан хугацаанаас нь өмнө хэрэгжүүлэхээр болсон байна. Сайдын хэлснээр, зэвсэгт хүчинд илүү олон хүн шаардлагатай байгаа тул эмэгтэйчүүдийн цэрэг татлагыг эрэгтэйчүүдийн нэгэн адил албан журмаар зохион байгуулах хэрэгтэй гэж үзжээ. Ийнхүү 2025 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн үндсэн дээр цэрэг татлагыг явуулж эхлэх аж.

Түүнчлэн цэргийн алба хаах хугацааг өмнөх дөрвөн сараас 11 сар болгон сунгасан байна. Одоогийн байдлаар Данийн эмэгтэйчүүд зөвхөн сайн дурын үндсэн дээр армид алба хаадаг байсан юм.

Эх сурвалж: AFP.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2 цаг 43 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2 цаг 51 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 56 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 3 цаг 1 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 6 цаг 13 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 6 цаг 16 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 6 цаг 20 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 6 цаг 30 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 8 цаг 3 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 8 цаг 44 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 8 цаг 45 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 9 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 9 цаг 45 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top