x

Нууц чатад сэтгүүлчийг нэвтрүүлсний хариуцлагыг М.Уолц хүлээв

Засгийн газрын нууц чатад нэгэн сэтгүүлчийг нэвтрүүлсэнтэй холбоотой дуулианы хариуцлагыг өөртөө хүлээж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Майк Уолц мэдэгджээ.

“Би өөрөө энэ группийг үүсгэсэн, бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгах ёстой байлаа, энэ бол үнэхээрийн ичгүүртэй хэрэг” гэж тэрбээр телевизийн Fox News сувагт өчигдөр ярилцлага өгөхдөө хэлээд, чатад нэвтэрсэн The Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдберг бол түүний хувийн танил гэдгийг үгүйсгэсэн байна.

Уолцын хэлснээр, Голдберг бол нэр хүнд маш муутай сэтгүүлчдийн нэг бөгөөд тэрбээр нууц чатад өөр хүний нэрээр нэвтэрчээ. Мөн үүнийг техникийн алдаа юу эсвэл зориуд санаатай үйлдэл үү гэдгийг шалгах нь зүйтэй хэмээн Уолц дурдав.

Ерөнхийлөгч Д.Трамп NBC News сувагт ярилцлага өгөхдөө, нууц группт сэтгүүлчийг нэмж оруулсан хүн бол Уолц гэдгийг дурдсаны зэрэгцээ энэхүү алдаа нь хуситуудын эсрэг ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд зөвлөхөө ажлаас нь халах бодолгүй байгаагаа хэлсэн байна.

Болсон хэрэг явдлыг товч өгүүлвээс,  The Atlantic сонины ерөнхий редактор ярихдаа, Signal гэдэг мессенжер дэх групп чатад өөрийг нь оруулсан байхыг анзаарсан бөгөөд уг чатаар Цагаан ордны өндөр албан тушаалтнууд Йемений хуситуудын байрлалд цохилт өгөх эсэхийг хэлэлцэж байжээ. Чатын ярилцлагад Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Ойрх Дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткофф, Ерөнхийлөгчийн зөвлөх Майк Уолц, Ерөнхийлөгчийн Дотоодын аюулгүй байдлын зөвлөх Стивен Миллер нар оролцсон байна.

Ийм нууц чат байдаг гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Брайан Хьюз баталсан бол Пентагоны тэргүүн П.Хегсет хэлэхдээ, уг чатаар хуситуудад цохилт өгөх асуудлыг хэлэлцээгүй гэсэн байна.

Мэдээлэл алдагдсантай холбогдуулан Сенат дахь Ардчилсан намын гишүүд "хоёр намын хамтарсан шалгалт" явуулахыг шаарджээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 5 цаг 56 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 5 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 6 цаг 10 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 8 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 8 цаг 49 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 8 цаг 52 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 9 цаг 34 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top