x

Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Хуульзүй, дотоод хэргийн сайдад хандан “өөрийн багаа бүрдүүлэн ажилла” хэмээн долоо хоногийн бүлгийн хурлынхаа үеэр хэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.

–ХЗДХ-ийн сайдыг өөрийн багаа бүрдүүлж ажиллах шаардлагатай гэж хэлсэн. Ингэснээр тус салбарт ямар давуу талууд бий болно гэж бодож байна вэ?

Ардчилсан нам хамтарсан засагт орох 2-3 томоохон зорилт л байсан гэж миний хувьд боддог. Нэгдүгээрт, эдийн засгийн хүрээний асуудлууд. Харин Эдийн засаг, хөгжлийн яамыг манай намын дарга Л.Гантөмөр, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарыг Ц.Туваан сайд нар хариуцаад явж байна. Эдийн засгаа тэлэх, уул уурхайн орлогыг нэмэгдүүлэх, ногоон эдийн засгийг дэжих гэсэн нэг том багц ажлын хүрээнд эдгээр сайдууд ажлаа хийж байгаа гэж ойлгож байна.Эдийн засгийг дэмжих гэсэн нэг том багц ажлын хүрээнд  эдгээр сайдууд ажлаа хийж байгаа гэж ойлгож байна. Ардчилсан намын үзэл баримтлалын хүрээнд ч эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бий болгох зэрэг зорилгуудтай уялдаад явж байгаа байх. Тодорхой ололт, амжилтууд ч гарч байх шиг байна. Харин нөгөө үндсэн том зорилго бол хуулийн засаглалтай холбоотой асуудлууд байсан. Хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль, хүчний байгууллагуудын үйл ажиллагааг шилэн, ил тод болгох зэрэг асуудлыг бид тавьсан. Ер нь өнгөрсөн хугацаанд гарсан ардчиллаас ухарсан байдлыг урагшлуулах зорилгоор л улс төрийн эр зориг гаргаж, хамтарсан Засгийн газарт орсон. Энэ талаараа намынхаа хурал дээр ч олон ярьсан. Энэ утгаараа бид үр дүн гаргах ёстой. Гэтэл саяын noorog.mn сайттай холбоотой асуудал дээр О.Алтангэрэл сайд өөрөө галыг аваад явж байна. Нэг талаараа салбарын сайдын хувиар салбараа хамгаалж байгаа байдал харагдаад байгаа юм. Гэхдээ салбартаа байгаа алдаа завхрал, хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа системийг задлах ёстой шүү гэдгийг би өөрт нь ч хэлсэн.

–ХЗДХ-ийн сайдыг та салбараа хамгаалаад байна гэж харж байгаа юм уу?

Өнгөрсөн хугацаанд энэ салбарт байсхийгээд л нэг сенсаци гарсаар ирсэн.Бидэнд мэдэгдэж, хэвлэл мэдээллээр гарч байгаа нь л энэ. Гэтэл цаана нь хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор шөнө оройгоор хэчнээн ч хүн байцаагдаж байгаа юм. Дээрээс нь цагдаа нар холбогдсон асуудлууд дээр өөрсдийгөө хамгаалаад л дуусдаг. Ардчилсан намаас сонгогдсон сайд байгаа учраас хүний эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй, Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрхүүдийг  хамгаалах гүн итгэл үнэмшилтэй байгаа гэж ойлгож байна. Тийм болохоор салбараа хамгаалахын оронд яг үндсэн үнэт зүйлүүдээ хамгаалмаар байна. Салбарыг өөрчлөх, реформ хийхийн тулд маш олон зүйл хийх шаардлагатай нь мэдээж. Тийм ч болохоор Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт энэ талын маш олон зорилт орсон. Ямар ч байсан О.Алтангэрэл сайдын хувьд эхний алхмуудаа хийгээд эхэлсэн гэж харж байгаа юм. Жагсаал цуглааны хуулиа өргөн барьчихсан.Бусад хуулийн төслүүдээ ч боловсруулж байна. Гэтэл харамсалтай нь нөгөө систем нь яг хэвээрээ байгаад л байна. Хэдэн жилийн өмнө л гарч байсан алдаа завхралууд гарсаар л байдаг. Тиймээс энэ утгаараа бодлого тодорхой, түүнийг нь хэрэгжүүлэх хүний нөөц тодорхой байх ёстой. Бодлогоо хэрэгжүүлэх хүмүүс нь түүндээ итгэхгүй болохоор л явдаггүй юм байна шүү дээ. Х.Тэмүүжин гишүүнийг тус салбарын сайдаар ажиллаж байхад дотроосоо л бослого гарсан. Тийм болохоор цогцоор нь шийдэж, бодлогодоо итгэдэг, дэмждэг хүний нөөцтэй байхгүй бол болохгүй гэдэг утгаар нь би ингэж хэлсэн юм. Нэгэнтээ л Ардчилсан нам ийм, ийм зорилтуудыг тавьсан. Тэдгээрээ хэрэгжүүлэхийн тулд хамтарсан засагт орсон учраас дорвитой алхмууд хийгээд, реформоо оруулж ирээд, солих шаардлагатай хүмүүсээ солиод явсан нь л зөв.

–Таны хувьд баг гэдэгт яг ямар албан тушаалын хүмүүсийг оруулж хэлж байна вэ. Үүнд тань ЦЕГ-ын дарга орж байна уу. Учир нь танай намын нэг хүн ил тодоор өөрийгөө ЦЕГ-ын дарга болгох хэрэгтэй гээд байгаа шүү дээ?

-Мэдээж дарга, удирдлагад байгаа хүмүүс л орно. Түүнээс биш мөрөөрөө өмнөх ажлаа хийгээд, тангарагтаа үнэнч байгаа хүмүүс биш. Яг бодлого, шийдвэр хэрэгжүүлэх, удирдамж,тушаал өгч байгаанууд нь л асуудалтай байгаад байна гэж харж байна. Харин оронд нь хэн байх бол тусдаа асуудал. Бидний дэвшүүлсэн зорилтууд, ардчилсан Үндсэн хуулийнхаа зорилгыг мэдэрдэг хүмүүс л байх ёстой. Гэтэл одоо чинь олон нийтийн шүүмжлэл  гарахаар л төрийн цагдаагийн нэр хүндэд халдаа энэ тэр гээд тролл ажиллуулдаг болчихоод байгаа нь харамсалтай. Өнгөрсөн 2022 онд 20 гаруй мянган эрүүгийн хэрэг бүртгэгдсэн гэж байгаа юм. Харин ноднин жил болохоор энэ тоо 44 мянга болж өссөн. Энэ нь монголчууд ийм их гэмт хэрэг хийгээд байна уу, эсвэл аливаа зүйлийг эрүүлжүүлэх процесс яваад байна уу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Дээрээс нь эрүүгийн хэргийн процесс дээр маш олон алдаа дутагдал гарч байна. Хүний эрх зөрчигдөж байна гэдгийг НҮБ, олон улсын байгууллагуудын дүгнэлт, судалгаанууд дээр дурдаад байна шүү дээ. Ер нь сүүлийн жилүүдэд айдсаар удирддаг болчихлоо. Уг нь манлайлал гэдэг чинь айдсаар удирдахын нэр биш. Үүнийг өөрчилж чадахгүй бол энд байх хэрэггүй болчихоод байна.

–Хууль зүйн сайд маань тэгвэл та бүхний энэ үг, зөвлөгөөг авч ажиллана гэсэн итгэл байна уу?

Энэ долоо хоногт манай намын бүлгийн хурал хаалттай болсон. Түүн дээр бид илэн далангүй л ярьсан. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн бид хамтдаа намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр дээр ажиллаж л байсан. Хууль зүйн салбар ийм байвал гоё гээд ярьдаг байлаа. Тийм болохоор энэ үзэл санаа, үнэт зүйл манай намын гишүүн нэг бүрд байдаг гэдэгт би итгэдэг. Дээрээс нь О.Алтангэрэл гэдэг хувь хүний тухай биш, АН-аас сонгогдсон сайд гэдэг утгаараа намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж харж байна.

–Хэдийгээр танай намаас сонгогдсон ч гэсэн сайд нарт хариуцлагыг нь зөвхөн Ерөнхий сайд тооцох юм биш үү. Тэгэхээр танай нам, УИХ дахь бүлгийн зүгээс сайд нартайгаа хариуцлага тооцох боломжтой юу?

Улс төрийн хариуцлага маш олон янзаар, ямагт л тооцогдож байдаг. Тийм болохоор хариуцлагаа тухай бүр хүлээгээд л явна. Нөгөө талаасаа бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж өгсөн. Ингэхдээ АН-ын мөрийн хөтөлбөр, зорилтуудаас үүнд нь оруулсан. Тэгэхээр намынхаа энэ зорилтуудыг хэр хэрэгжүүлж байна вэ гэдгээс хамаарч хариуцлага тооцох боломжтой л гэж харж байна. УИХ одоо Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байгаа шүү дээ. Зөвхөн огцрох гэдгээс гадна олон төрлийн хариуцлага тооцож болно. Дараагийн сонгуулиар ард түмэн дүнгээ тавина гээд олон хариуцлага байж болохыг манай намын сайд нар ойлгож байгаа байх. Ер нь хамтарсан засаг байгаа учраас УИХ- ынхаа механизмуудыг илүү сайн ажиллуулах хэрэгтэй. Өнгөрсөн намрын чуулганаар ерөнхийдөө засгийн санаачилга, хуулиудыг хэлэлцсээр байгаад л дууссан. Тиймээс энэ хаврын чуулганаас эхлэн УИХ, байнгын хороод, бүлгүүд арай өөр түвшинд ажиллаж, засаглал хоорондын хяналт тэнцэл арай сайн гарч ирээсэй гэж хүсч байна. Энэ ч утгаараа хяналтаа сайжруулаад жижиг гэлтгүй асуудлууд дээр хариуцлагаа  тооцоод явах ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 19 цаг 49 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 19 цаг 58 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 20 цаг 3 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 20 цаг 6 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 20 цаг 40 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 22 цаг 15 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top