x

Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, гурван чиглэлд хамтрах санал дэвшүүлэв

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо болж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай албан ёсны уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Сайд Л.Гантөмөр хоёр улсын харилцааг ойлгомжтой, тодорхой түвшинд авч үзэхийн зэрэгцээ харилцан бие биенээ дэмжиж ажиллах зарчмыг онцолсон байна. Түүнчлэн гурван гол чиглэлд хамтран ажиллах санал дэвшүүлсэн бөгөөд эдгээр нь:

  • Хил холболтын дэд бүтцийг өргөжүүлэх;

  • Экспортын тогтвортой байдлыг хангах;

  • Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын төслийг эрчимжүүлэх;

Мөн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарыг хамтран хөгжүүлэх, шинжлэх ухааны паркийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг санал болгожээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян эдгээр санаачлагыг бүрэн дэмжиж, хоёр улсын иргэдэд ашиг тустай аливаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрш орны эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийг хамтран хэрэгжүүлэх бэлэн байдлаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ЭЗХЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 2 цаг 18 мин Пакс Глобалика (Pax Globalica) 2 цаг 29 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 2 цаг 52 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 3 цаг 28 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 3 цаг 32 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 3 цаг 46 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 3 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 36 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 4 цаг 40 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 4 цаг 46 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 4 цаг 51 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 4 цаг 57 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 5 цаг 1 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 5 цаг 12 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 6 цаг 17 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 6 цаг 25 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 6 цаг 50 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 7 цаг 31 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top