x

Памела Андерсон нас, нэр хүнд, амьдралын тухай өгүүлсэн “Шоугерл” кинонд гол дүр бүтээлээ

2025 оны гуравдугаар сарын 20-ноос Памела Андерсон, Жейми Ли Кертис нарын гол дүрд нь тоглосон “Шоугерл” нэртэй драматик кино дэлгэцнээ гарч эхэлжээ. Найруулагч Жиа Коппола энэ бүтээлээ насжилт, эмэгтэй хүний үнэлэмж, карьераа дуусгасан хүний шинэ амьдралыг хэрхэн эрэлхийлж байгааг уянгын өнгө аяс, гүн утгаар харуулсан бүтээл болгон найруулсан байна.

Кинонд Памела Андерсон Лас-Вегасын шоуны ахмад бүжигчин Шеллигийн дүрд тогложээ. Шелли амьдралынхаа гучин жилийг тайзан дээр өнгөрөөсөн ч шоу нь ашиггүй болсон учир хаагдаж, түүний амьдрал огт өөр чиглэлд шилжихэд хүрнэ. Шелли охинтойгоо эвлэрэхийг хичээж, өнгөрсөн амьдралаа эргэн харж, шинэ амьдралын утга учрыг хайж эхэлнэ. Үүний зэрэгцээ тэрээр өөрийн сүүлчийн тоглолтдоо ч бэлтгэсээр байна.

Киноны уур амьсгал, сэдэв нь 2023 онд шуугиан тарьсан “Субстанц” кинотой зарим талаараа төстэй хэдий ч илүү зөөлөн, уянгын чиглэлтэй. Энэ бүтээл нь “50 нас хүрсэн эмэгтэй хэрхэн өөрийн өнгөрсөн гялбаатай амьдралаас салж, шинэ үнэ цэнийг олж харах вэ” гэсэн сэтгэл зүйн гүн асуултыг дэвшүүлж буйгаараа онцлог юм.

Памела Андерсон сүүлийн жилүүдэд өөрийн дүр төрхийг эрс өөрчилж, будаггүй, байгалийн төрхөөр олон нийтийн өмнө гарч эхэлсэн нь нийгмийн хэвшмэл ойлголтод цохилт болсон. “Шоугерл” кино ч энэ өөрчлөлт, зөрчлийн үргэлжлэл болж, үзэгчдийг гоо сайхан, нэр хүнд, насжилтын талаарх ойлголтоо дахин эргэцүүлэхэд хүргэж байна.

Найруулагч Жиа Копполагийн өмнөх уран бүтээлүүдэд:

  • “Пало-Альто” (2013) — өсвөр насныхны ертөнцийг харуулсан драм;

  • “Мейнстрим” (2020) — интернет шүтээн, цахим нэр хүндийн эрсдлийг харуулсан бүтээл багтдаг.

Мөн кино шүүмжлэгчдийн зүгээс сүүлийн үед өндрөөр үнэлэгдэж буй найруулагч Андреа Арнольдын “Шувуу” кино мөн эмэгтэйчүүд, гэр бүлийн харилцаа, амьдралын үнэн төрхийг уран сайхны гүн мэдрэмжтэйгээр харуулснаараа “Шоугерл” кинотой утга агуулгын хувьд ойр бүтээлд тооцогдож байна.

Эх сурвалж: OfficeLife

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурхайг автоматжуулахын тулд Pronto-той хамтарчээ 6 цаг 12 мин Израилийн Ливан дахь халдлага нь АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээрийг "ноцтой зөрчсөн" үйлдэл гэж Ираны сайд мэдэгдэв 6 цаг 15 мин Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ 6 цаг 18 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ маргааш шийдвэрээ гаргана 7 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 10 цаг 8 мин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 8 мин Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 10 цаг 11 мин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хурал болж байна 10 цаг 12 мин Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төлөвтэй байна 10 цаг 12 мин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 17 мин Төв аймагт "Монголын археологи, угсаатны үндэсний музей" баригдаж байна 10 цаг 18 мин ЦЕГ-аас архины зохисгүй хэрэглээний эсрэг "Амьдралд хайртай" аяныг эхлүүллээ 10 цаг 19 мин Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт орохгүй 10 цаг 19 мин Нөөцийн махны үнийг нэмж, бэлтгэн нийлүүлэгчдэд татаас олгохоор шийдвэрлэлээ 10 цаг 22 мин Дунд гол руу бохир ус цутгаж байсан зөрчлийг таслан зогсоолоо 10 цаг 25 мин Эрх баригчдын дотоод сөргөлдөөн ДЦС 5, трамвай төслийг зогсоох уу? 12 цаг 44 мин Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо 13 цаг 1 мин Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж байна 13 цаг 1 мин Маргаашаас суррон, скүүтер хөдөлгөөнд оролцож эхэлнэ 13 цаг 2 мин Сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа 13 цаг 4 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа
Top