x

Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн...

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрлээ. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдгийн үлгэрээр улс орон маань өөдлөхөө байв. Засгийн газар энэ онд өрийн үйлчилгээнд хүүтэйгээ нийлээд 3.9 их наяд төгрөг төлөхөөр байна. Одоо яаж энэ их өр ширний ард гарах юм бүү мэд. Томоохон төслүүд шинээр эхлүүлэхгүй, хөдөлсөн хэдтэйгээ ноцолдоно гэж шинэ засгийн газрын тэргүүн мэдэгдэнэ лээ. Хөдөлсөн гээд байгаа төслүүд нь хэрүүл тэмцэлд тушигдчихсан. Шатахуун түлш, цахилгаанаараа бүрэн хараат бид нефтийн үйлдвэртэй болно гэж мөрөөдсөөр олон жил өнгөрч байна. Төсөл нь анх төсөвлөсөн өртгөөсөө даваад, ахиад Энэтхэгээс зээл аваад явж байна. Дайнаас болоод шатахууны хямралд нэрвэгдэх нь тодорхой болчихлоо. 

Гадаад дотоод нөхцөл байдал ийн хүндэрсэн үед өнөөдөр монголын эрх баригчид улс төрийн тэмцэлд бүх цагаа алж, өөр хоорондоо албан тушаалын төлөө улангасан дайтаж байна. Эрх баригчдын энэ дажин Засгийн газар байгуулдагдсанаар түр зогсох ч, өс хонзонгийн улс төр  үргэлжлэх нь тодорхой. Тус намын дотор явагдсан хатуу хагарал улам тэлж, хөмхий зуусан залуу улстөрчид нь өглөө бүр нэг нэгэн рүүгээ сошилд сум тавьж, тэрнийх нь хаялага нийгмийг хорсол бухимдлын галаар шатаасаар байна. 

Ерөнхий сайд Н.Учрал бараг өдөр бүр улс орны өмнө тулгамдаж, хоолой дээр тээглэн ирсэн хүндрэл бэрхшээл, эдийн засгийн дарамт, нийгмийн асуудлуудаа нээлттэй хэлэн, учирлаж байгаа ч тэндээс итгэл найдварын дөл улалзахгүй байгаа нь үнэн. Хаа хаанаа асуудлаа ярьцгааж байгаа ч гарах гарц, гаргалгаа, шийдэл санал болгож байгаа хүн харагдахгүй байна. Улсын Ерөнхий сайд улс орноо авч явахын төлөө тархиа ажиллуулах ёстой байтал үүссэн нөхцөл байдлаас болж, улс төрийн харилцаа зохицуулах ажилд цагаа зориулж байна. Шинээр томилсон сайд нартаа парламентын чуулганы хоймроос баахан захиас, итгэл найдварын мессеж илгээж суухыг нь харах үнэндээ залхмаар. Энэ бол эмнэнэл. Түүний үг уриалгын шинжээс гарч чадахгүй байгаа нь үүний тод илрэл. Харин бид тэндээс бодлогын, шийдлийн чимээ хүлээж байгаа. 

Үнэндээ түүний толгойлох Засгийн газар фракц хоорондын тэнцвэрийг хүчээр хадгалах гэж зурсан, эрээвэр хураавар кабинет юм. 

Эдийн засаг хэцүүдлээ гэдгийг бараг хүн болгон л хэлж, орилж байна. Эдийн засгийн уналт гэж юуг хэлдэг вэ. Энгийнээр бол дотоодын нийт бүтээгдэхүүн буурах, ажилгүйдэл нэмэгдэх, жижиглэнгийн худалдаа зогсонги байдалд орох, орлого, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд унахыг хэлнэ. Өнөөдөр манайд өдөрт ААН-үүд нь хэд гурваараа дампууран, хаалгаа барьж байна. Дансаа хаалгасан компанийн тоо 30 мянга хүрчихлээ. Араас нь 60 мянган ААН дампуурлаа зарлахын өмнө тулж ирээд, Х тайлан өгч байна. Хүмүүс ажилгүй болж, орлогогүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэд нь ажлын байраа алдаж байна гэдэг улс орны эдийн засагт ирж буй хамгийн муу дохио. 

Хөрөнгө оруулалтын орчноо зориуд гэмээр самардаг эрх баригчид монголоос өөр хаана ч байхгүй. Хэдэн зуун хүн ажлын байраар хангаж, тэдний ар гэрийг бүхлээр нь үүрч дүүрч яваа компаниудыг улстөрчид нь гарч ирээд гүтгэдэг, нэр төрд нь халддаг, хоорондын зодоондоо ашигладаг, босгосон бүхнийг нь булаадаг улс орон монголоос өөр хаана байна вэ. Хамгийн сүүлийн жишээ “Смарт Эко Транс” компанид тохиолдлоо. Засгийн газрын гишүүд нь гарч ирээд нүддэг, гүтгэдэг. Цар тахлын хүнд үед хил дээр дэлхийн жишгийн автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал нэг жилийн дотор, өндөржүүлсэн бэлэн байдлын журамд шилжин нойр хоолгүй зүтгэж бүтээн байгуулсан залуучуудынхаа ууцыг нь ингэж хугалдаг Төртэй улс оронд залуус нь яаж дахин итгэх юм бэ. Ковидын хүнд бэрх үед улсаас нэг ч төгрөг авалгүй ачаа үүрсэн компани шүү дээ. Хилийн зурвас дээр улаан шороон дундуур нүүрсээ ачаад, бөглөрөн багшран овооролдож байсан үед өөрийн хөрөнгөөрөө 19 км хүнд даацын зам барьчихаад байхад нь өнөөдөр Улсын комисс нь хүлээж авахгүй гэдийж байна. Улсынхаа төлөө бүтээн байгуулалт хийсэн хамт олон гайхан харсаар...

Манайх шиг дороо хий эргэж, дотоодын хэрүүл тэмцэлдээ булагдаж буй орон битгий хэл Япон улс 10 мянган компаниа дампууруулчихаад тэднийгээ босгож ирэх гэж удирдагчид нь ухаанаа зарж байна.

Гэтэл манай эрх баригчид хоёр засгийн газраа унагачихаад, одоо гуравдугаар ээлжээрээ хамаж шимэн арай гэж засгаа бүрдүүлээд байж байна. УИХ нь ч ард түмний амьдралд хэрэгтэй, гацаа тээгнээс гаргасан ганц хууль баталсангүй гэхэд хилсдэхгүй. Тэднийг ингэж алалцаж байх зуур дэлхийд дэгдсэн дайны улмаасшатахууны үнэ тэнгэрт хадаж, эгэл ард бид амьдрахадулам хүнд болж байна. Төр засаг барьж байгаа нөхдүүдээс“...одоо бидэн рүүгээ эргэж харах цаг болсон уу” гэж иргэд чинь асууцгааж байна.

Та бүхний хэрүүл тэмцэл иргэд биднийг хооллохгүй. Бидэнд эрүүл, хямд хүнс хэрэгтэй байна. Та нарын хэрүүл ширүүсэхийн хэрээр бидний амьдрал улам бүр уланд  очиж байна...гэж тэд бухимдацгааж байгаа. 

Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэдэг. Бүр намын их хурал дээрээ удахгүй очлоо шүү гэж амласан. Одоо ирэх хэрэгтэй байна. Хэрэв тэд бууж ирэхгүй, тэндээ дайтсаар байвал бидэнд сонголтоо хийхээс өөр арга үлдэхгүй. 

Та бүхнийг сайн хуралд, хэрэлд гэж ард түмэн гуйгаагүй. Угаасаа та нар 100 жил  хуралдсан. Одоо болно. Бид татварын дарамтаас гармаар байна, өрийн дарамтаас салмаар байна. Ажилтай, орлоготой баймаар байна. Ард иргэд нь төрөө гуйж гувшилгүй мөрөөрөө амьдраад явдаг эрх зүйн орчинтой нийгмийг л хүсч байна. Энэ бол ядарч туйлдаж, бас залхаж байгаа иргэдийн хүсэл. 

Айлууд аз жаргалын индексээрээ гайхуулцгаадаг бол манайх авлигын индексээрээ уруудаж ангайлгадаг. Авлигын төсөөллийн индексээр сая Монгол Улс 31 оноо авч, 182 орноос 124 дүгээр байрт жагссаныг Transparency International байгууллага зарлалаа. Энэ нь арагшаа 10 байр ухарч, 10 жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Үр дүнд нь Монгол Улс авлигын түвшин өндөр, ардчилсан бус засаглалтай орнуудын тоонд багтлаа. Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй. 

Transparency International бол авлигын эсрэг тэмцдэг дэлхийн хамгийн том, засгийн газрын бус олон улсын байгууллага юм. Ийм дүн авсан ч хариуцлага хүлээсэн албан тушаалтан одоогоор алга. Харин оронд нь “2026-2030 онд авлигын индексийг бууруулж, 120 дугаар байр руу оруулна” гээд зорилт тавиад байгаа тухай мэдээгээцацаж биднийг доромжилж байх юм. 

Харин одоо хүнс ямар үнэтэй байгааг танилцуулъя. 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн байдлаар хонины ястай махны үнэ гэхэд өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.74 хувиар буюу 778 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 556 төгрөгөөр өсчээ. Мөн үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.51 хувиар буюу 644 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.21 хувиар буюу 944 төгрөгөөр өссөн гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээлж байна. Эд ч гэсэн төр засгийн байгууллага учраас өдөр болгон өсч буй барааны үнийн мэдээллээ шинэчилж мэдээлэхээс зүрхшээж байгаа биз.

Мөн энэ мөчид Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар төрийн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж байгааг зарлалаа. Тэрбээр “ Ажлын форум, тавилга хэрэгсэл зэрэг шаардлагагүй зардлыг танана.26 яамтай тэнцэх 3000 сул орон тоог хэмнэнэ” хэмээн мэдэгдэж байна. Төрдөө итгэл алдарч, хүндэтгэлгүй болсон иргэдийн зарим хэсэгт иймэрхүү үгс таалагдах байх л даа. Гэхдээ бүсээ чангалан гүрдийж байгаа монголчуудыг дахиад чангал, улам чангал хэмээн хэлж байгааг нь хэд нь ойлгон уншиж байгааг бүү мэд. 

Тэсцгээ, МАН удахгүй ирнэ гэсэн...

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Want Nembutal pentobarbital,Fentanyl,Tramadol WhatsApp: +447401473736 (149.22.85.83)
    Want Nembutal pentobarbital,Fentanyl,Tramadol WhatsApp: +447401473736 We are reliable and trusted vendors of Nembutal (Pentobarbital Sodium).We have established an excellent reputation over the years by providing our customers with excellent quality/ purity Nembutal. We offer pleasant and professional shipping experience with 100% discreet packaging and delivery worldwide. Our warehouse is unlimited. We sell Nembutal in Liquid form(50ml, 100ml, 250ml bottles)and in powder form ranging from 25g,50g,100g, etc. If you are looking to buy Nembutal Online, do not look any further. We have provided the safest and most accurate methods to buy Nembutal online and our service can be offered worldwide. Distance is not a barrier when ordering from us. We continuously invest in our service and upgrade on a daily basis to meet up with the demands of our customers. For your orders and more information you can reach us in the various ways listed below. We offer a wide variety of pharmaceutical products that contain almost everything you need. Fast and discreet shipping quality 100% guaranteed, Express by UPS, FedEx, EMS with tracking number, no receipt required. Ant-anxiety Chronic Pain Seizures Depression Migraines Arthritis Killing Cancer Epilepsy Post Traumatic stress Disorder(pstd) Diabetes Crohn's Disease Gout Pain relief Glaucoma Opiod Dependence Treating Alcohol Abuse WhatsApp:+447401473736 Telegram: @Ranko3222 https://toprapidsolution.blogspot.com/
    2026 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө Уржигдар 18 цаг 18 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ Уржигдар 18 цаг 18 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 18 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа Уржигдар 18 цаг 09 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ Уржигдар 18 цаг 07 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Уржигдар 18 цаг 06 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 18 цаг 06 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ Уржигдар 18 цаг 01 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна Уржигдар 14 цаг 25 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв Уржигдар 14 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ Уржигдар 14 цаг 20 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 19 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана Уржигдар 14 цаг 17 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Уржигдар 14 цаг 16 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 14 цаг 16 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Уржигдар 12 цаг 00 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Уржигдар 11 цаг 56 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Уржигдар 11 цаг 52 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Уржигдар 11 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо Уржигдар 11 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла... Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үрг...
Top