x

Монгол хүн анх сансарт ниссэн түүхт ойн өдөр

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 44 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.

Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22:59 минутад хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19:42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.

Хүн төрөлхтөн 1961 онд анх сансарт ниссэн бол түүнээс 20 жилийн дараа буюу 1981 онд Монгол хүн анх удаа сансарт ниссэн юм. Монгол Улс энэ өдөр сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь, сансрын судалгааны төхөөрөмж бүтээн, нислэгийн явцад ашигласан 20 дахь, сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон юм. Сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болж сансар судлалын түүхэнд бичигджээ.  

Монгол-Зөвлөлтийн нислэгийн баг ашигт малтмал, амьтан судлал, газар зүйн олон зураг авсан нь олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг ялангуяа улс оруудын загас агнуурын аж ахуйд түлхүү ашиглах болсон юм. Түүнчлэн нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах чиглэлээр эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийсэн нь Монголд сансар судлал хөгжих эхийг тавьсан гэж үздэг. Манай улсад байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт сансрын мэдээллийг ашиглаж байна.

Ж.Гүррагчаа нь 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаа, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсөж, 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамт бэлтгэгдэж эхэлсэн байдаг. Ж.Гүррагчаа 1978 онд ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч цолоор шагнажээ. Мөн сансрын нисгэгч В.А Жанибековт БНМАУ-ын баатар цол хүртээсэн юм.

Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг бүрэн сурвалжилж дэлхий дахинд мэдээлж байлаа. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах багийн бэлтгэсэн сурвалжлага, гэрэл зургууд тухайн үеийн Монголын радио, телевиз, “Үнэн” сониноос эхлээд, Монголын бүх л сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мөн орос, англи, франц, хятад зэрэг хэлээр дэлхий дахинд түгэж байв. Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийг МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, тоймч Д.Базарваань, Утга зохиолын нарийн бичгийн дарга Ч.Чагдар, гэрэл зурагчин Ц.Нина, С.Батсүх, телетайпч Ж.Бямбажав, тухайн үеийн Монголын радио телевизийн улсын хорооны Суртлын редакцийн редактораар ажиллаж байсан, МОНЦАМЭ агентлагийн орчуулагч Я.Сүхбаатар нар сурвалжилж байлаа. МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Т.Галдан сансрын нисэгчдийг эх дэлхийдээ эргэн ирэхэд нь анхны товч ярилцлагыг авч байв.

МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч нар Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгт нисэгчдийг бэлтгэж байсан “Оддын хотхон”-д 1978-1981 оны хооронд тусгай томилолтоор ажиллаж, нисэгчдийн бэлтгэл сургуулилтын үеийн бүхий л түүхийг гэрэл зургаар мөнхөлсөн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 17 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 21 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 22 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 23 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 24 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 25 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 21 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 23 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 24 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 26 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 28 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 29 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 33 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 45 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 46 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 48 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 50 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top