x

Суданы цэргийнхэн ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ

Суданы Зэвсэгт хүчин Хартум хот дахь ерөнхийлөгчийн ордныг хяналтдаа авсан тухай /2025.03.21/ тус улсын телевиз болон олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Ордон дотор цэргүүд байгаа нь олон нийтийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэг, гэрэл зургуудаас харагдана.

Нийслэлийн төвийн зарим дүүрэгт үе үе буун дуу сонсогдож байгаа тухай Ройтерс агентлаг уг үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсээс эш татан мэдээлжээ. Цэргийнхэн ордныг эргүүлэн хяналтдаа авсан гэж Суданы Мэдээллийн сайд Халед аль-Айзер X хуудсандаа нийтэлсэн байна. 

Армийн хэвлэлийн төлөөлөгч Набил Абдалла мэдэгдэхдээ, манай армийнхан дайсны босогчид, техник хэрэгслийг бүрэн устгаж, их хэмжээний зэвсэг техникийг олзлон авсан гэв. Хоёр жил орчмын өмнө хагас цэрэгжсэн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчинд /RSF/ эзлэгдсэн ордноос хэдхэн зуун метрийн зайд цэргүүд ирээд байгаа талаар пүрэв гаригт мэдээлж байв.

Франс Пресс агентлаг цэргийн эх сурвалжаас эш татан мэдээлснээр, Суданы цэргийнхэн өмнөд зүг рүү ухрахыг оролдсон 30 тээврийн хэрэгсэл бүхий RSF-ийн цувааг устгасан байна. Цэргийнхэн давшсаар нийслэл Хартум хотыг хяналтдаа авчээ.

Армийн командлагч Абдель Фаттах аль-Бурхан болон түүний орлогч асан, RSF-ийн командлагч Мохамед Хамдан Дагло нарын хооронд 2023 оны дөрөвдүгээр сараас хойш зөрчил мөргөлдөөн үүсжээ. Байлдааны ажиллагааны улмаас олон арван мянган хүн амиа алдаж, олон сая хүн дүрвэсэн байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Суданы дайны улмаас хамгийн цөөндөө 20 мянган хүн амиа алдсан бол зарим мэдээгээр, 150 мянган хүн амиа алджээ. НҮБ-ын мэдээллээр, Суданд хамгийн цөөндөө 10 сая хүн орон гэрээ орхин дүрвэсэн нь дэлхий дээр хамгийн том шилжилт хөдөлгөөний хямралыг үүсгээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 2 цаг 41 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 2 цаг 43 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 2 цаг 44 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 2 цаг 55 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 3 цаг 0 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 10 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 4 цаг 46 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 4 цаг 49 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 6 цаг 53 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 6 цаг 58 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 7 цаг 0 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 7 цаг 3 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 7 цаг 10 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 7 цаг 14 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 8 цаг 37 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 8 цаг 44 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 9 цаг 9 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 9 цаг 10 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 9 цаг 12 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 9 цаг 33 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top