x

Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй

Улс төр судлаач Т.Оюунбаттай ярилцлаа.

-Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй байна. Энэ цаг үед дэлхийд юу хүчтэй ноёлж байна вэ гэдгээс хоёулаа ярилцаж эхэлье

-Өнөөдөр том гүрнүүдийн бодлого ноёлж байна. Гол асуудал нь, том корпорациуд, Хятадын юань, Америкийн доллар хүчтэй байна. Хятад улс Америктай худалдаа хийж, үүнээсээ давуу байдал олж авч байна. Орос, Украины дайнаас ч тэдэнд арай илүү давуу байдал бий болж байна. Ирээдүйд дэлхийд Хятад улс ноёлох магадлал илүү өндөр байна.

-Давуу байдал гэж та юуг хэлээд байна вэ?

-Жишээ нь, автомашины үйлдвэрлэл, хий, хийн хоолой, бензин, нефть гэх мэтчилэн. Урьд нь хийн хоолойг Монголоор явуулах байлаа. Гэтэл манай Монголын улстөрчид гуравдагч хөрш буюу Америк, НАТО гээд, Хятад түүнийг далимдуулж болиулаад, оронд нь Казахстанаар дамжуулахаар болчихлоо шүү дээ. Энэ нь Хятад улсад ашигтай байдал бий болгож байна. Одоо жишээ нь, автомашины худалдаагаар Америкийн “Тесла” Трамптай нэгдээд, тэргүүлэхийг оролдож байна. Япончууд өөрсдийнхөө автомашины худалдааг аврахын тулд солонгосчуудтай нэгдэж байна. Дэлхийн тавцанд шинээр гарч ирж буй улс төрийн том тоглогч Хятад болж, маш их хүчирхэгжиж байна. Бүх салбарууд дээр шүү. Үүнд Хятад улсын тагнуулын байгууллага гол үүрэг гүйцэтгэж байна. Зэвсэг, техник, технологийн хувьд ч хятадууд ноёлох магадлал өндөр болчихоод байна. Хятадууд өөрсдийн We Chat зэрэг платформуудыг, америкчууд ч бас өөрсдийнхийгөө дэлхийд гаргахыг зорьж байна.

Саяхан Монгол Улсад хэрэглэгчдийн мэдээлэл алдагдлаа гээд нэлээн шуугиан болсон доо. Ирээдүйд хэрэглэгчдийн дата мэдээллийг хулгайлах асуудал улам бүр өргөжих магадлал маш өндөр байна. Яагаад гэхээр, бүх юм сошиал орчинд нээгдэж байна. Манай Монгол орон ч ялгаагүй E-Mongolia гээд нийгмийн сүлжээгээр тухайн хүний бүх бичиг баримт, эд хөрөнгө, өвчин зовлонгийн мэдээлэл бүгд багтаж байна. Тэр бүх мэдээлэл томоохон компани, корпорациудын хувьд ашиг олох гол хэрэглүүр болохыг үгүйсгэхгүй.

-Та үүгээрээ Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал хангалтгүй гэж хэлээд байна уу?

-Тийм ээ. Ерөнхийдөө муу байна. Америк, Энэтхэг, Хятад гурав мэдээллийн аюулгүй байдлаараа тэргүүлж байна. Манай тагнуулын байгууллага муу ажиллаж байна. Тагнуулын байгууллага хятадуудын гар, хөл болж байх өндөр магадалтай гэж би хувь хүний хувьд харддаг юм.

-Трамп Америкийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Украины дайныг зогсоохын төлөө ажиллахаа ч илэрхийлсэн. Бизнес эрхлэгчдээ ч дэмжинэ гэсэн?

-Америкийн ерөнхийлөгчийн бодлого зөв. Дайныг дуусгая гэдэг зөв зүйтэй бодлого. Ер нь аливаа улс орон өөрсдийнхөө эрх ашгийг л нэгдүгээрт тавина шүү дээ. Трамп ч өөрийн улсын эрх ашгийг нэгдүгээрт тавиад, зөв тийшээгээ явж байх шиг байна.

-Цагаачлалын бодлогодоо бас өөрчлөлт оруулна гэсэн?

-Тийм. Гэхдээ энэ нь зөвхөн Хятадтай ихэвчлэн холбоотой. Өөрөөр хэлбэл, Хятадын талаас цагаачлагчдыг авахыг хориглож байгаа. Энэ нь Монголд сайнаар нөлөөлнө. Яагаад вэ гэвэл, Хятад гэдэг том гүрнээс цагаачид авахгүй байна гэдэг Монгол шиг жижиг, буурай хөгжилтэй өөр улс орнуудаас авах цагаачдын тоо ихэснэ л гэж бодож байна.

-Өмнөд Солонгосын төр донсолгоонтой байна. Ерөнхийлөгчөө огрцуулахаар жагсаж байна. Зарим ажиглагчид тус улсын төрд олон жилийн турш бугшсан асуудлууд одоо “сад тавьж” байна гэж дүгнэж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Солонгосын улс төрийн бужигнаанд гадны улс төрийн бодлого нөлөөлсөн байх магадлалтай. Ерөнхийлөгч нь одоо хэрнээ суудлаасаа огцроогүй, цэрэг цагдаагийн хооронд үл ойлголцол үүсгээд, өөрийгөө хамгаалуулсан хэвээр байна. Энэ байдал цааш үргэлжилбэл томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй. Америк, Хятад, Хойд Солонгос зэрэг гуравдагч, дөрөвдөгч, тавдагч орнууд оролцох магадлал өндөр болно гэсэн үг. Энэ дайнд дандаа том гүрнүүд оролцох боломжтой. Хэрвээ энэ улсууд оролцоод ирвэл цаашдаа Орос ч гэсэн зүгээр суухгүй нь мэдээж. Тэгэхээр дайныг үргэлжлүүлэхийн тулд албаар ийм нөхцөл байдал үүсгэж байхыг үгүйсгэхгүй.

-Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах нь зүйтэй, буруу гэсэн талцал их байна. Энэ гэрээг үзэглэвэл бидэнд ашигтай юу?

-Саяхан үүнийг болиулна гээд баахан юм болж байна л даа. Өнөөдөр дэлхий даяар хүссэн хүсээгүй Хятадаас бүгд бараа бүтээгдэхүүнээ авч байна. Энэ үед яагаад Оростой гэрээ байгуулаад, худалдаа наймааг тэнцвэржүүлж болохгүй байгаа юм бэ. Монголчууд энэ холбоонд элслээ гээд муудах зүйл байхгүй гэж би бодож байна. Томоохон үйлдвэрлэгчид дампуурна гэж ярьж байна лээ. Тэд өөрсдөө Хятадаас хараат болсон, тэгээд монголчууддаа маш өндөр үнээр бараа бүтээгдэхүүнээ зардаг. Яг ард иргэдээ бодож байгаа юу гэвэл миний бодлоор тийм гэж хэлэхэд хэцүү. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь зөв. Ер нь Монгол Улс баланс дунд л оршин тогтнож байгаа юм. Тэр балансаа л барих хэрэгтэй. Нэг талыг хэт баримтлах нь сөрөг үр дагавартай байж болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • эгэл хүн (103.168.34.112)
    зөвшүү ухаалаг хүн байна
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Содномдэмбэрэл: Иргэд та бүхэн залилагчдад итгэж, мөнгө төгрөгөө өгч хохирохгүй байхыг сануулж байна 11 цаг 39 мин Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна. 11 цаг 41 мин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо 11 цаг 43 мин Хүүхдийнхээ вакцины түүхийг E-Mongolia-р шалгаж, товыг цаг алдалгүй мэдээрэй 11 цаг 55 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 12 цаг 2 мин Голомт банк шинэ салбараа “Улаанбаатар Драгон Терминал”-д нээлээ 14 цаг 12 мин Б.Чойжилсүрэн: Банкнаас зээл авч, цалингаа тавихад хүрсэн 14 цаг 20 мин Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу? 16 цаг 0 мин “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ 16 цаг 39 мин Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын дурсгал Архангайгаас олджээ 16 цаг 40 мин АНУ генерал, адмиралуудын тоог 20 хүртэл хувиар цомхотгоно 16 цаг 43 мин Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив 16 цаг 44 мин Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо 16 цаг 44 мин Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийг цахимаар хангахаар судалгаа хийж байна 16 цаг 45 мин Архангай аймагт нэгдүгээр ангийн 1700 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна 16 цаг 46 мин Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази тамирчин боллоо 16 цаг 47 мин Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна 16 цаг 48 мин Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн ёслол Их Британид эхэллээ 16 цаг 49 мин “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд тэмдэглэгдэж байна 16 цаг 50 мин 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь 16 цаг 57 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top