x

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2025.05.06/-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.

Сайдын шуурхай хуралдаанд ХББОСЯ-ны газар, хэлтсийн дарга нар, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ, Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо зэрэг харьяа байгууллагын удирдлагууд оролцов. Шуурхай хуралдааныг ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү удирдаж, яамны газар, хэлтэс, харъяа байгууллагууд, төслийн нэгжүүдийн хийж хэрэгжүүлсэн ажил, сайдын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа.

Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах ажлын хүрээнд сайд Ж.Батсуурь газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

  • Барилгын салбарын ажилтны мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалтын үйл ажиллагаанд дотоод аудит оруулах;
  • “Дулаан байшин” өдөрлөгийн хүрээнд Тэнхлэг зуучтай хамтран оролцож буй аж ахуйн нэгжүүдээс тооцоо судалгаа авах;
  • Яамны стратеги төлөвлөгөөг яаралтай батлуулах;
  • Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл арга хэмжээг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан дэд ажлын хэсгүүдийг бүх нэгжийн дарга нар ахлах;
  • “Солонго 1, 2” төслийн орц гарц, Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гааль татварын төлбөрийн асуудлаар Батлан хамгаалах яамтай тохиролцож шийдвэрлэх, албан тоот хүргүүлэх төслийг бэлтгэх;
  • “Эко Яармаг” гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууцны хорооллын гэрээний асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, үргэлжлүүлэх эсэх талаар санал танилцуулах;
  • Ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан шинэ орон сууцны төслүүдийн сургууль цэцэрлэгийн барилгын асуудлыг холбогдох УИХ-ын гишүүд, нийслэл дүүргийн холбогдох хүмүүстэй шийдвэрлэж, улсын төсөвт суулгаж, магадлал хийх, холболтын ажлуудад онцгой анхаарч ажиллах;
  • “Ногоон нуур-1008” айлын орон сууц барих төслийн асуудлыг НОСК-тай эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай бол ажлын хэсэг гаргаж ажиллах;
  • Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийн 1-р үе шатыг аймаг сумдад хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг ойрын хугацаанд эцэслэх;
  • Тусгай зөвшөөрлийг LICENCE.MN cистемд холбох ажлыг эрчимжүүлж, хүний оролцоогүй тусгай зөвшөөрөл олгож эхэлж буй үйл ажиллагааг олон нийт, аж ахуйн нэгжид танилцуулах ажлыг зохион байгуулах;
  • Салбарын хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд дээр ажиллаж байгаа ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлэх;
  • Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөх төслийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай орон нутагт газар дээр нь ажиллах, аймгийн Засаг даргад сайдын албан тоотыг явуулах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 7 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 14 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 23 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 47 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 53 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 19 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 42 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 48 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 44 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 53 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 53 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 54 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 55 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 56 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 57 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 58 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top