x

Б.Чойжилсүрэн: Банкнаас зээл авч, цалингаа тавихад хүрсэн

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.06/ хуралдаанаар Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийг талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-"Эрчим хүчийг бодит өртгөөс доогуур буюу 1 кВт цахилгааны өөрийн өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах цахилгааны дундаж тариф 2023-2024 онд 216 төгрөг, айл өрхийн тариф дунджаар 140 төгрөг буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур үнээр тогтоогдож ирсэн. Үүний улмаас нүүрсний уурхай, нүүрсний төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар нийтдээ 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч, хуримтлагдсан богино хугацааны өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрч, түлш эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсний хангамж,  хэвийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд аваар осол гарч болзошгүйн эрсдэл үүссэн. Бэлтгэгдсэн ажиллах хүчний хомсдолд орсон, ажилчдын цалинг банкнаас зээл авч тавихад хүрсэн зэрэг хүндрэлүүд гарч байна.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж ашиглалтад оруулаагүйн улмаас эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй хязгаарлалт хийх хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Нөхцөл байдлыг харгалзан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдрөөс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, цахилгааны дундаж тариф 216 төгрөгөөс 280 төгрөг хүрч нэмэгдсэн. Олборлох боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 294 төгрөгөөс 342 төгрөг, бусад үйлдвэрлэлийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр, айл өрхийн дундаж тариф 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож өөрчлөн нэмэгдүүлсэн" гэв.

Салбарын сайдын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Эдийн засаг хүнд байгаагаас ААН, иргэд хүнд байдалтай байна. Цахилгааны үнийн өсөлт санхүүгийн дарамт учруулж байна. Эрчим хүчний салбарыг аврахын тулд Засгийн газар, УИХ нийлж байгаад ард иргэд, аж ахуй нэгжүүддээ энэ ачааллыг үүрүүлсэн, тарифыг нэмсэн. Гэтэл зорилтот бүлгийн хэдэн айл өрх хөнгөлөлтөд хамрагдаж байгаа вэ гэдэг тоон мэдээлэл алга. Цахилгааны үнэ өсссөн нь ядуурлын төвшин нэмэгдэхэд нөлөөлсөн үү, нарийвчилсан судалгаа байна уу?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Шийдвэр гаргахын өмнө судалгаа хийсэн. Цахилгааны үнээс гадна дулааныг нэмэгдүүлбэл инфляцид хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдэг тооцоог Монголбанк, Үндэсний статистикийн хороо хоёр хийсэн. Ингэхдээ 2024 оны төгсгөл, 2025 он, 2026 оны эхний хагас гэхэд цахилгааны үнийн өсөлтийг дагаж инфляци 2.4 хувиар өсөх судалгаа гарсан. Тодорхой хэмжээний хүндрэл үүсгэх нь тодорхой. Засгийн газар инфляцийг 2 оронтой тоонд бариад алдчихгүйн тулд эрчим хүчний шинэчлэлээ зогсоочихоод дулааны үнээ нэмэгдүүлж чадахгүй байна.

1990 оноос хойш олон нийтэд таалагдах гэж цахилгааны үнийг улс даяар тариф болгон мөрдүүлээд зардал нь зах зээлийн бодит бус өртгөөр гарснаас алдагдал үүрээд ирсэн салбар. Монгол Улсад зах зээлд шилжиж чадаагүй цөөн хэдэн салбар байгаагийн нэг нь эрчим хүч, зорчигч тээврийн салбар.  Хуучин коммунизмаараа ч юм шиг зах зээлийн харилцаанд ч яваа юм шиг юу нь ч мэдэгдэхгүй байгаагийн нэг нь энэ. Цаашид цахилгаантай байх уу, цахилгаангүй байх уу гэдэг харилцаанд тулж байгаа.

300 мВт -ын хэрэглээтэй айлын сарын төлбөр хуучин 35 мянган орчим төгрөг байсан бол нэмэгдүүлсэн үнээр тооцоход 52 мянган төгрөг болж, сард тэр айлын хэрэглээ 17 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад арай илүү хүндрэл үүссэн тул бид нар сүүлд нь хөнгөлтийн төвшинг нэмэгдүүлж өгсөн.

Ядуурлын төвшин нэмэгдсэн үү гэлээ. Инфляци болон өрхүүдийн орлого, зарлагын төвшнөөс шалтгаалж ядуурлын төвшин яригдах байх.

Зөвхөн цахилгааны үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурал нэмэгдсэн гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-Зардлаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ? Эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэсэн. Ийм орчинтой байхад хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшил олдох уу? “Эрдэнэт” үйлдвэрийн дулааны цахилгаан станц үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрийнхөө хэрэглээнд хэрэглэж чаддаггүй төвийн эрчим хүчинд нийлүүлдэг тогтолцоотой. Нийлүүлж болно. Буцааж аваад хэрэглэдэг. Гэтэл Эрчим хүчний зохицуулах зөвлөл эрчим хүчний төвийн системд нийлүүлэх үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага тогтоож өгчихөөд буцаагаад зарахдаа хоёр дахин өндөр үнээр зардаг.

Энэ станц “Эрдэнэт” үйлдвэрийн харьяанд байгаагүй бол дампуурсан. Алдагдлыг нь “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаас нөхөөд явж байгаа. Ийм байхад эрчим хүчний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх үү. Эсвэл төрийн өмчит компанидаа ингэж ханддаг юм уу. Өөрийнхөө үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэдэг тогтолцоо руу шилжихгүй юм уу. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэр өөрийнхөө үйлдвэрлэдэг эрчим хүчийг хэрэглэвэл нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангах боломжтой, яагаад суутган тооцож болдоггүй юм. Яагаад дундаас нь систем үр өгөөжийг хүртдэг байх ёстой юм?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Өртгөө бууруулахын тулд байнга ажиллаж байгаа, бүсийг чангалж байна. ТЭЦ-IV дээр том тендер явж байна, идэж ууж байна гэж харддаг. Идээд уугаад байгаа гэх ТЭЦ-IV 1 кВт эрчим хүчийг 92.1 төгрөгөөр нийлүүлдэг, ТЭЦ-III станц 1 кВт эрчим хүчийг 165.9 төгрөгөөр нийлүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн дулааны цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 183.4 төгрөгөөр сүлжээнд нийлүүлдэг.

“Эрдэнэт” үйлдвэрийн дулааны станц ТӨХК учраас биид нар өөрөөс нь 183 төгрөгөөр авчихаад буцаагаад өөрт нь 342 төгрөгөөр өгөөд байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн өнцгөөс харвал Д.Үүрийнтуяа гишүүнтэй санал нэгдэж болно. Гарцаа байхгүй урд хормойгоороо хойд хормойгоор нөхдөг учраас намайг сайд болохоос ч өмнө ийм л асуудал яриад явж байсан. Нөхцөл байдал ийм л байна.

Хөрөнгө оруулалт хийх үү, чадан ядан хэдэн төсөл явж байна. Өнөөдрийн байдлаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц 600 мВт ын хүчин чадалтай. Эхний 150 мВт ын хүчин чадлыг ашиглалтад хүлээн авсан. Энэ жил багтаад хоёр дахь блок буюу 200 -300 кВт-ыг хүлээн авна. 2026, 2027, 2028 онд багтаан гурав дөрөв дэх блокийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна.Монголын хувийн аж ахуй нэгж санхүүжүүлээд явж байгаа.

Баян суман дээр 660 мВт ын хүчин чадалтай станц 2027 оны зургадугаар сарын 30-н гэхэд эхний блокоо сүлжээнд холбохоор ажил хийгдэж байна. Сэлэнгэ аймгийн төвд 70 кВт ын хүчин чадалтай цахилгаан станц барьж байна. Завханы Тосонцэнгэл суманд 30 мВт-ын дулааны цахилгааны станцын эхний блок ашиглалтад олрсон.

Говьсүмбэр аймгийн Шивээ-говь суманд 660 мВт-ын хүчин чадалтай 8.6 центээр нийлүүлэх цахилгаан станц барихаар хөрөнгө оруулагч гэрээ байгуулахаар ажиллаж байна. Эрдэнэт хотод 200 мВт-ын гаргалгаатай 4 цаг ажиллах 800 мВт-ын хүчин чадалтай батерей станцыг сүлжээнд холбуулна. Бид нар батерейгээ нарны станцаар өөрсдөө холбоно. 9.5 центээр сүлжээнд нийлүүлэхээр гэрээ хийгдэж байна.

Дундговь аймгийн Мандалговь дээр 100 мВт ын хүчин чадалтай 4 цагийн гаргалгаатай Өвөрхангай аймгийн Арвайхээр дээр 100 мВт ын хүчин чадалтай 4 цаг гарахар батерейнаас нь 9.5 центээр нийлүүлэхээр ийм ажлууд хийгдээд явж байна. Энэ төслүүд хэрэгжвэл 2025-2026 онд чадлын дутагдалд орж болзошгүй түүнээс цааш эрчим хүчний дутагдлаас гарах бололцоо бүрдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 2 цаг 9 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 2 цаг 12 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 2 цаг 13 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 2 цаг 15 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2 цаг 17 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 2 цаг 20 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 2 цаг 22 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 2 цаг 25 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 4 цаг 13 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 4 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 4 цаг 45 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 4 цаг 49 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 4 цаг 59 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 5 цаг 1 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 5 цаг 4 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 6 цаг 30 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 6 цаг 46 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 6 цаг 47 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 6 цаг 48 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 6 цаг 50 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top