x

АНУ генерал, адмиралуудын тоог 20 хүртэл хувиар цомхотгоно

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет даваа гарагт гаргасан санамж бичгээр Америкийн зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын тоог эрс цомхотгох тушаал гаргалаа. Тэрбээр дөрвөн одтой генерал, адмиралуудын тоог 20 хувиар бууруулахын сацуу, нийт генерал болон адмиралуудыг 10 хувь, Үндэсний гвардын генералуудыг 20 хувиар цомхотгохыг зорьж байгаа талаар мэдэгдсэн байна.

Энэхүү шийдвэр нь АНУ-ын армийн удирдлагын бүтэц, хуваарилалтыг оновчтой болгох, “илүү олон генералтай байлаа гээд илүү амжилтад хүрэхгүй” гэх зарчмыг баримтлан “цөөн генерал, олон цэрэг” гэсэн уриан дор хэрэгжиж байгаа аж.

Цомхотголын шийдвэр нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа үүрэгт ажилдаа орсноос хойш хийгдэж буй Пентагоны томоохон өөрчлөлт, шинэчлэлийн нэг хэсэг бөгөөд хоёрдугаар сард Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Чарльз К.Брауныг халсан явдал түүний эхлэл болсон.

Үүний дараа:

  • Тэнгисийн цэргийн болон эргийн хамгаалалтын албаны дарга нар

  • Үндэсний аюулгүй байдлын агентлагийн генерал

  • Агаарын цэргийн штабын дэд дарга

  • НАТО-д томилогдсон адмирал

  • Цэргийн гурван хуульч зэрэг өндөр албан тушаалтнууд ч мөн албан үүргээс чөлөөлөгдсөн байна.

Мөн Пентагонд ажилладаг энгийн албан хаагчдыг 5 хүртэл хувиар цомхотгож, шинэ ажилтан авахыг түр хугацаанд зогсоохыг даалгасан юм.

Энэхүү шинэчлэл АНУ-ын батлан хамгаалах тогтолцоог илүү уян хатан, хэмнэлттэй болгохыг зорьж буй ч, цэргийн командлалын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн байр суурь зарим шинжээчдийн зүгээс илэрхийлэгдэж байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 8 цаг 54 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 8 цаг 59 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 10 цаг 53 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 10 цаг 59 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 11 цаг 12 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 5 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 12 цаг 24 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 12 цаг 32 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top