x

Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив

Европын Комисс 500 сая еврогийн нэмэлт санхүүжилт гарган, дэлхийн тэргүүлэх эрдэмтдийг, тэр дундаа АНУ-ын судлаачдыг татах зорилгоор “Шинжлэх ухааны төлөө Европыг сонгоцгооё” хөтөлбөрийг 2025–2027 оны хооронд хэрэгжүүлэхээр болжээ. Уг шийдвэрийг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен даваа гарагт Парис хотноо мэдэгдэв.

Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинжлэх ухааны бодлогод хязгаарлалт тогтоож эхэлсэнтэй холбоотойгоор Европын Холбоо чөлөөт, ил тод, суурь судалгааг хамгаалах байр сууриа нотлон харуулах алхам болж байна. Урсула фон дер Ляйен “Шинжлэх ухааны эрх чөлөөг хязгаарлах нь том алдаа” хэмээн онцолж, Европ бол дэлхийн эрдэмтдийг дэмжих төв байх ёстой гэдгийг дахин баталлаа.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ санаачлагыг дэмжиж, Франц улс нэмэлтээр 100 сая евро зарцуулахаа мэдэгдсэн бөгөөд “Европ бол шинжлэх ухааны аюулгүй боомт байх ёстой” хэмээн тодотголоо. Тэрбээр “Чөлөөт шинжлэх ухаангүйгээр бат бөх ардчилал орших боломжгүй” хэмээн онцлон хэлсэн байна.

Францын засгийн газар дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн гадаадын судлаачдыг татах зорилго бүхий цахим платформ ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ нь чөлөөт шинжлэх ухаанд итгэдэг судлаачдыг уриалах томоохон алхам хэмээн үзэж байна.

Америк дахь эрдэмтдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж болзошгүй

Сэтгүүл “Nature”-ийн мэдээлснээр АНУ-ын эрдэмтдийн 75 гаруй хувь нь гадаадад суурьших боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд Трампын бодлогыг эсэргүүцсэн хэд хэдэн нэр нөлөө бүхий судлаач АНУ-аас явахаа мэдэгдсэн байна. Судалгаанд суурилсан, нээлттэй эрдэм шинжилгээний орчинд тулгуурласан либерал ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын тулд Европ харьцангуй эрх чөлөөтэй, таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 6 цаг 13 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цаг 15 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 6 цаг 16 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 6 цаг 18 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 6 цаг 22 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 6 цаг 24 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 6 цаг 25 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 7 цаг 48 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 7 цаг 56 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 7 цаг 57 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 8 цаг 0 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 8 цаг 2 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 8 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 8 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 8 цаг 9 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 8 цаг 11 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 10 цаг 9 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 10 цаг 10 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 10 цаг 11 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 10 цаг 13 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top