x

Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна

Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Жорж Симион тэргүүлсний дараа Ерөнхий сайд Марчел Чолаку даваа гарагт огцорно гэдгээ мэдэгдлээ. Уг үйл явдал нь тус улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, дахин үймээн дэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Румыний хэвлэлүүдийн мэдээлснээр, мягмар гарагийн өглөө түр ерөнхий сайдыг томилохоор болжээ. 2023 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж буй Марчел Чолаку нь зүүн төвийн үзэл баримтлалтай Социал демократ нам (PSD)-ыг удирддаг. Гэвч тус намын ерөнхийлөгчид нэр дэвшигч Крин Антонеску ням гарагт болсон санал хураалтаар гуравдугаар байрт орж, сонгуульд ялагдсан байна.

Ирэх тавдугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд хэт барууны үзэл баримтлагч Жорж Симион болон Бухарест хотын дарга, бие даан нэр дэвшигч Никушор Дан нар өрсөлдөхөөр болжээ. Ингэснээр Румыний томоохон уламжлалт намууд хоёрдугаар шатнаас бүрэн гарч, шинэ улс төрийн төлөөллүүд давамгайлах магадлал өндөр болоод байна.

М.Чолаку өнгөрсөн жил хүчингүй болсон сонгуульд өөрөө нэр дэвшсэн боловч тансаг зэрэглэлийн онгоц ашигласан гэх шүүмжлэлд өртөж, нийт санал өгөгчдийн тавны нэг ч хүрэхгүй дэмжлэг авч, гуравдугаар байрт бичигдсэн юм. Тэрбээр албан ёсоор огцрох хүсэлтээ гаргасан ч одоогоор Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлдээд байгаа юм.

Жорж Симион өмнө нь “Politico” сонинд өгсөн ярилцлагадаа томоохон намууд дахин ялагдал хүлээвэл Ерөнхий сайд зайлшгүй огцрох ёстой хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сонгуулиар ялалт байгуулсан Калин Жоржескуг дараагийн Ерөнхий сайдад хамгийн тохиромжтой хүн гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: Politico

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 6 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цаг 13 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 6 цаг 14 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 6 цаг 16 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 6 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 6 цаг 22 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 6 цаг 23 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 7 цаг 46 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 7 цаг 54 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 7 цаг 55 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 7 цаг 58 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 8 цаг 0 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 8 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 6 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 8 цаг 7 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 8 цаг 8 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 10 цаг 7 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 10 цаг 8 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 10 цаг 9 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 10 цаг 11 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top