x

Н.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 10 мянган оюутныг эрүүл шүдтэй төгсгөнө

Өнгөрсөн оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.2 сая иргэн хамрагдаад байна.

Эдгээр иргэдийн 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийн олонх нь шүдний өвчлөлтэй байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оноос эхлэн улс орон даяар "Шүд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, төслийн хүрээнд ажлууд хийгдэж эхлээд байна.  

Тэгвэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь оюутан залуус, багш нарын шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. 

Аяныг нээж, АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ "Хүний эрүүл мэндийн хариуцан ажиллах хариуцлагатай мэргэжил эзэмшиж буй оюутнууд эхлээд өөрсдөө эрүүл байх ёстой. Үүний эхлэл болгож бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд эхний ээлжинд бүх оюутнуудын шүдийг зөв угаалгаж хэвшүүлэх ажлыг эхлүүлсэн. Шүдийг зөв угааснаар шүд цоорох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр бие эрүүл байж, сайн сурах үндэс тавигдана. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 10,000 орчим оюутан суралцаж байна. Эдгээр оюутнуудаа бид шүдний үзлэгт хамруулж, шүдийг эрүүлжүүлэх ажлыг Нүүр ам судлалын сургуультайгаа хамтран 30 хувийн хөнгөлөлттэй үнээр хийнэ. Харин ажилчиддаа 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид АШУҮИС-д сурч байгаа болон ажиллаж буй бүх хүний шүдийг эрүүлжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж, энэ хүрээнд “Шүд угаах өрөө”-г тусад нь тохижуулсан. Багш ажилчид болон оюутнууд сойзоо авчраад л шүдээ угаах бүрэн боломжтой. Үүнээс гадна бид Ховд аймгийн Дарви сум, Архангай аймгийн Ихтамир, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах санамж байгуулсан. Энэ хүрээнд сумын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамруулж, эмчлээд, сургалт зохион байгуулсан. Цаашид энэ ажлыг өргөжүүлнэ" гэв. 

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр "2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Шүд” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургууль, багш нар өөрсдийнхөө хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний эхлэл бол АШУҮИС дээр “Шүд угаалтын цэг”-ийг байгуулж, шүд угаалтын цагийг гаргаж өгсөн. Манай сургуулийн оюутнуудын шүдний өвчлөл өндөр байна. Тийм учраас найман бүрэлдэхүүн сургуулийн 10,000 оюутан, дөрвөн эмнэлгийн эмч, багш, ажилчдын дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС Дент эмнэлэг болон Нүүр ам судлалын эмнэлэг дээрээ хийж, эмчлэн амны эрүүл ахуйг зөв сахих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна амны эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнийг зөв, зохистой хэрэглэх талаар сургалтыг явуулж, шүдэнд фторт түрхлэг түрхэх ажлыг мөн хийх юм.

Дэлхий нийтээрээ 3X3 буюу гурван удаа гурван минутаар угаах ёстой байдаг. Бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аянаараа дамжуулан энэ уриалгыг ч мөн дэвшүүлж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа саяхан “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 4 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 5 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 10 мин ХЗХ: Амь, Амьдрал 1 цаг 36 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 2 цаг 50 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 2 цаг 54 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 2 цаг 56 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 2 цаг 58 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 3 цаг 0 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 3 цаг 1 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 3 цаг 3 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 3 цаг 5 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 3 цаг 10 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 3 цаг 12 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 3 цаг 13 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 3 цаг 14 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 3 цаг 15 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top