x

Нэгдүгээр эмнэлгийн эмч нар ходоодны салстын доорх хавдрыг дурангаар тайрах мэс заслыг анхны өвчтөнд амжилттай хийжээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн багийн эмч нар мэс заслын баг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн багтай хамтарч хэвлийн болон ходоодны дурангийн тусламжтайгаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг анхны өвчтөнд амжилттай хийжээ.

Энэ талаар Гастроэнтерологийн төвийн дурангийн эмч Т.Тэмүүжин “УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв нь Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, ходоодны дурангийн тусламжтайгаар ходоодны салстын доорх хавдрын үүсгэврийг тайрах мэс заслыг энэ онд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байв.

Зорилтдоо хүрч, анхны мэс заслаа амжилттай хийлээ. Ингэснээр ходоодны ханын цусан хангамж сайжрахаас гадна өвчтөний амьдралын чанар илүү сайжрах боломжтой юм. Энэ нь нээж мэс засал хийснээс илүү үр дүнтэй, хүндрэл багатай арга.

Цаашид LECS мэс заслаар бүдүүн гэдэсний салстын доорх хавдартай, ходоодны салстын доорх хавдартай иргэдэд мэс засал хийхээр төлөвлөж байна” гэв.

УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч С.Түдэвдорж “Дурангийн тусламжтайгаар хийгддэг энэ мэс заслын аргыг анх 2008 онд дэлхий дахинд хэрэглэж ирсэн.

Хөнөөл багатай, өвчтөнд ил, том шарх үлдээхгүй, зовуурь багатай тус мэс заслыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан” хэмээн хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 2 мин ХЗХ: Амь, Амьдрал 1 цаг 28 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 2 цаг 41 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 2 цаг 46 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 2 цаг 47 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 2 цаг 50 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 2 цаг 51 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 2 цаг 53 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 2 цаг 54 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 2 цаг 57 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 3 цаг 2 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 3 цаг 4 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 3 цаг 4 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 3 цаг 5 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 3 цаг 7 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 3 цаг 8 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 3 цаг 8 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 3 цаг 21 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 3 цаг 22 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 3 цаг 22 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top