x

Улсын хоёрдугаар төв эмнэлэг иргэдэд нэг цэгээс үйлчилгээ үзүүлж байна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан ажиллуулж эхэллээ.

“Нэг цэгийн үйлчилгээ”-нээс эмнэлэгт хэвтэх бичиг, 13 А, Б маягт, эмчийн хуудсыг нэг дороос авахаас гадна эмнэлэгт хэвтэх гэж буй бол өвчний түүхээ нээлгэх зэрэг үйлчилгээг төвөг чирэгдэлгүйгээр нэг дороос авах боломжтой болж буй юм.

Шинэ үйлчилгээний талаар УХТЭ-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Бид эмнэлгээр үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нарт ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлэх, эмчлүүлэгчтэй холбоотой тусламж үйлчилгээг төвлөрүүлэх зорилтынхоо хүрээнд Эмнэлзүйн зохицуулалтын албаны “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг тохижуулан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.

Гадны томоохон эмнэлгүүдийн жишгээр эрүүл мэндийн даатгал, төлбөрийн мэдээлэл болон хэвтэн эмчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчний түүх нээх, лавлагаа авах үйлчилгээг нэгтгэж нэг дор авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашид хэвтэн эмчлүүлэх хүмүүст орны хуваарилалтыг хийх зэрэг бусад үйлчилгээг нэгтгэх юм.

Манай эмнэлэг БНСУ-ын KOFIH төслийн хүрээнд хамтран ажилладаг “Канбуг Самсунг” эмнэлэгт үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав тухтай байдлыг хангасан орчныг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцаж, туршлага судалснаа ийнхүү өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж байна” гэв.

Энэ ажлыг хариуцан хийсэн Эмнэлзүйн зохицуулалтын албаны дарга Сумьяа “Өнөөдөр шинээр нээгдэж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ” нь манай албаны үйлчлүүлэгчдийг дэмжих хэсэг юм. Бусад эмнэлгийн хувьд өвчний түүх нээх, төлбөр төлөх, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн асуудалтай холбоотой үйлчилгээ авах хэсгүүд тус тусдаа байдаг бол манайх дээрх бүх үйлчилгээг нэг дор буюу нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлснээр онцлогтой” гэсэн юм.

УХТЭ-ийн Эмнэлзүйн зохицуулалтын алба нь эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээ мэдээллийн гэсэн гурван хэсгээс бүрдэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс иргэд өвчний түүх нээлгэхээс гадна 13 А,Б маягт, эмнэлгийн хуудас авах, төлбөр төлөх боломжтйогоос гадна эмнэлгийн ямар үйлчилгээг хаанаас авах талаар лавлагаа мэдээллийг өгнө.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид өгдөг тусгай хувцсыг ч энэ хэсгээс олгох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу үзүүлэх эмч, хэвтэх тасагт нь хүргэж хүлээлгэн өгөх зэрэг тусгайлсан үйлчилгээг ч Эмнэлзүйн зохицуулалтын албаныхан үзүүлдэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 1 цаг 5 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 2 цаг 53 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 2 цаг 53 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 2 цаг 54 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2 цаг 55 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 2 цаг 57 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 2 цаг 58 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 3 цаг 4 мин ХЗХ: Амь, Амьдрал 4 цаг 29 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 5 цаг 43 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 5 цаг 47 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 5 цаг 49 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 5 цаг 51 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 5 цаг 53 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 5 цаг 54 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 5 цаг 56 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 5 цаг 58 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 6 цаг 4 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 6 цаг 5 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 6 цаг 6 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top